Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 7-р сарын 30/

2013-07-30 07:23:29

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 7-р сарын 30, Мягмар гараг. Билгийн тооллын Зуны адаг шарагчин хонь сарын 23. Нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Наран өглөөний 05:24 цагт мандаж, 20:33 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   


Зоригжуулах өдөр. Утас чинь үргэлж хангинаж и-майл хайрцаг чинь дүүрэх болно. Хэд хэдэн олон нийтийн үйл ажиллагаа арга хэмжээнд таныг оролцохыг урьсан урилгууд цуврах болно. Найз нөхөд хамтагчдынхаа зовлонг хуваалцахад бэлэн бай. Мэдрэмжтэй атлаа амьдралд ойр бодит санаа оноо ярьж ухуүлах чадвар чинь тэдэнд ухаан суулгаж хэрэгтэй зөвлөгөөг өгч чадна. Өөртэйгээ адил бодол сэтгэлгээтэй хүмүүсийн бүлэглэлд нэгдэх нь ичимхий матрууд болон шинэ орчинд орсон хүмүүст шинэ найзуудтай болоход тус болох сайхан арга зам байх болно.   

 

Хумх (1/20-2/18)   


 
Хэрэв таны зорилго их ашиг олох бол та худалдан авагч эсвэл худалдагчийн аль нь ч байсан бүтээгдэхүүн болон зах зээлийн уялдаа холбоог сайн судласан байх хэрэгтэй. Хумхуудын зарим нь өөрт тохирсон шинэ бизнесийг туршиж үзэхээр шийдсэн бол тэрхүү шинэ бизнесийнхээ талаар мэдээлэл цуглуулж хотоос гадна эрхлэсэн нь дээр байх.

 

Хонь (3/21-4/19) 

Заль мэхтэй өдөр. Өнөөдөр таны урмыг хугалах олон зүйл тохиолдох болно, Өнөөдөр аливаа зүйлд хэт болгоомжилдог зангаа хаяж, ямар нэг дүрэм журамд заавал захирагдах гэсний хэрэггүй. Өнөөдөр танаас амьдралдаа өөрчлөлт хийхийг шаардах бөгөөд таны үүрэг хариуцлага нэмэгдсэнээр танд нэлээд хүнд байх бололтой. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, оюун ухаан сэргээснээр дарамт стрессээс салахад тусална. Хэрвээ ямар нэг зүйлд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол урьдаар сайтар судал. Таны итгэдэг хүн урмыг тань хугалж магадгүй. Гэхдээ тэдэнд ингэх хангалттай шалтгаан байсан байж магадгүй.

Үхэр (4/20-5/20)   

Туйлын тааламжгүй өдөр. Ажил дээрх бэрхшээлтэй асуудалд бэлэн байхад илүүдэхгүй л болов уу. Алдаа эндэгдэл гаргах тооцоон дээрээ алдах бусдын дургүйг хүргэх, бусадтай сав л хийвэл ам зөрөх, бараг бүхий л асуудал дээр санал зөрөлдөх гэх мэт асуудлууд үүсэх магадлалтай. Гэнэн итгэмтгий зан бусдын нөлөөнд амархан автдаг байдал зэрэг тань таныг өнөөдөр зарчмаасаа цөөнгүй удаа ухрахад хүргэж мэднэ. 

Хамтатгах (5/21-6/21)   

Азтай өдөр. Өнөөдөр таны санхүүгийн асуудлууд нааштай байна. Тансаг эд зүйлд дуртай зангаа хязгаарлах хэрэгтэй. Гэхдээ тооцоотой байснаар элбэг дэлбэг байдал таныг дагах болно. Хөрөнгө оруулалтын боломжууд нэмэгдэнэ. Өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж, эсвэл судалгаа хийж байгаа бол амжилттай байна. Ихэнх ихрүүд ажил мэргэжлээ солих талаар бодож байгаа ялангуяа дунд насны хүмүүс үлдсэн ажиллах хугацаандаа өөрт таатай ямар нэгэн юмыг хийхийн тулд шинэ мэргэжил эзэмшихээр төлөвлөж байж ч мэднэ. Өнөөдөр бол хамгийн тохиромжтой өдөр нь.

Мэлхий  (6/22-7/22)   

Амьдралын эрч хүч өндөр түвшинд байх боловч хэт их сэтгэл хөдлөл таныг сүйтгэж мэдэх юм. Хардалт дайснуудын нууц явуулга түншийн илт өдөж хоргоосон байдлаас болж хэрүүл шуугиан гаргахгүй байхыг од эрхэс танд анхааруулж байна. Ямар ч үр ашиггүй хоосон яриа утгагүй хэрүүл шуугиан таны хамаг үнэтэй цаг заваас хумслахаас хэтрэхгүй. Өнгөрсөн хоёр өдөр бий болсон эргэлзээтэй асуудал ор мөргүй арилах бөгөөд бүх зүйл маш тодорхой болж ирнэ.  

 

Арслан (7/23-8/22)   

Өөдрөг өдөр. Өндөр боловсрол, туршлага, аялал, соёлын нөлөөгөөр та өнөөдөр гялалзана. Зохиол бичих далдхан мөрөөдөл байдаг бол одоо л яг цаг нь. Хэвлэгдэн гарах найдвар байгаа шүү. Санаагаа бүрэн бодитой илэрхийлэх хэрэгтэй. Үгүй бол уншигчдын сэтгэлд хүрэхгүй бөгөөд хүслээс цаашгүй зүйл болж хувирна. Бараа борлуулагч ирж, худалдан авахыг ятгавал ухаалаг бай. Бүтээгдэхүүн хичнээн гайхалтай сонсогдож байсан ч хөлсөө дуслуулан олсон мөнгөний тань хэмжээнд үл хүрэх чанар муутай байж мэднэ. Дасгал хий, амар.

Охин (8/23-9/22)   

Гэр бүлийн өдөр. Гэр орны тухтай байдал хайртай хүмүүсийн аюулгүй байдал таны хувьд нэн чухал. Бусад хүмүүс хэтэрхий их зөвлөгөө өгвөл будилна. Юу хийхээ мэдэхгүй байгаа бол зөн совиндоо итгэ. Гэрээ өөрчилж засахад их зардал гарахгүй. Мөнгө бага зэрэг дутвал ханаар нь зураг зурж болох бөгөөд гэр бүлээрээ хийвэл амралтын өдрүүдээрээ дуусгаж чадна. Хэдэн найзуудаа урьж үдэшлэг зохиоход яагаад болохгүй гэж.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Үйл явдлаар дүүрэн өдөр. Өнөедрийн Арслангийн ордонд байгаа бүтэн сар жинлүүрүүдэдл болон багаар ажилладаг хүмүүст сэтгэл түгшээсэн уур амьсгалыг авчирна. Түншүүд болон худалдан авагч нартайгаа тохиролцохдоо илүү болгоомжтой бай. Эрх мэдэлтэй жинлүүрийнхэний асуудлууд эсвэл үргэлжилж буй хэцүү зүйлстэй холбоотой асуудлууд санчир гариг ухарч дуусах хүртэл явагдана. Яаж төвөгтэй нөхцөл байдалд насанд хүрсэн хүний зүгээс хандаж шийддэгээ харуул.
 

Хилэнц (10/23-11/21)   

Эрсдэлтэй өдөр. Танд ашиггүй ярианд бүү оролц. Энэ өдөр найз нөхөдтэйгээ болгоомжтой харьцаарай эс бөгөөс та нарын хооронд буруу ойлголт үүсч болзошгүй. Ах дүү нартаа мөнгө зээлүүлэхээс татгалз. Мөнгөө зээлдүүлсэнээс шууд бэлэглэсэн нь дээр. Учир нь зээлдүүлсэн мөнгө хэзээ ч эргэж олдохгүй.

 

Нум (11/22-12/21)   

Таагүй өдөр. Энэ өдөр та ердийнхөөсөө илүү асуудалтай тулгарах бөгөөд энэ нь таныг цухалдуулна. Төлөвлөөгүй аялал боломжийн бизнес санал зэрэг нь нумынханыг стресст оруулж магадгүй. Хэрэв та зарлаганд гүйж үйлчлүүлэгч нартай ярилцаж захиалгын дагуу барааг хүлээн авах шаардлагатай бол эдгээр нь таныг залхаах болно. Энэхүү ачаалалтай өдөр ажилдаа мэргэшсэн хэн нэгэн танд туслах болно. Гэрээний хэлэлцээр хийхэд хүндрэл гарч харин овсгоотой нумынханы шинэ санаанууд амжилт олно.


Өнөөдрийн зурхай /2013 оны 7-р сарын 30/  
Үзсэн: 1582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй