Шууд Chart

Хадлан бэлтгэхэд 5.1 мянга гаруй хүн хэрэгтэй

2014-08-20 09:34:11

Энэ  жил хур бороо элбэг, цаг агаар таатай зуссан болохоор Булган аймгийнхан арвин их хадлан тэжээл бэлтгэх боломжтой байна.

Зарим  сумын айл өрх хадландаа гарч гар хадуураар бэлтгэж эхэллээ. Аймгийн ҮХАА-н газрын мэргэжилтэн А.Ганхуяг, "Төлөвлөгөөгөөр 85 мянгаас доошгүй хадлан бэлтгэнэ. Дээд шатнаас нэмэлт даалгавар ирэх байх. Манай сумд жил бүр давуулан биелүүлдэг уламжлалаа бататгах бололцоотой, техник, хүн хүч, аж ахуйн бэлтгэл бэлэн болсон" хэмээн ярив. Хөдөө аж ахуйн цаг үеийн чухал энэ ажилд урьдчилсан байдлаар 5.1 мянга гаруй хүн ажиллана.
Тэд дугуйт тракторын 690 гаруй хадуур, 680 шахам тармуур, нэлээд тооны хаман боогч, бага оврын 790 орчим хадууртай гарах аж. Мөн уламжлалт аргаар 220 гаруй хадуураар өвс тэжээл бэлтгэхээр зэхэж байна.

 

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Хадлан бэлтгэхэд 5.1 мянга гаруй хүн хэрэгтэй  
Үзсэн: 1529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй