Энэхүү гайхамшигтай зургийг “Хар гантиг” хэмээн нэрлэдэг байна. Суоми сансрын хиймэл дагуулаас манай эх дэлхийг шөнө дунд ямар дүр зурагтай харагддагийг авсан зураг аж. Өнгөрсөн шөнө энэ зургийг авсан бөгөөд хамгийн цэлмэг шөнө хэмээн энэ өдрийг сонгосон байна.
Зургийг VIIRS хэмээх төхөөрөмжийн тусламжтайгаар ийнхүү нарийвчлалтай, гэрэлтүүлгийг тод харуулж чаджээ. Энэхүү төхөөрөмж нь сансраас цаг агаарын төлөвийг судлахад ашигладаг бөгөөд эх дэлхийн аль хэсгээрээ үүлэрхэг болоод, далай тэнгисийн түвшин, хар салхины чиглэл, цас, манан гэх зэргийн хэмжилтийг хийхэд ашигладаг гэнэ.
Үүнээс өмнө дэлхийн шөнийн гэрэлтүүлгийн зургийг АНУ-ын Геофизикийн хүрээлэнгийн ажилчид авч байсан. Гэхдээ энэ зураг шиг нягтрал сайтай, тод гарч байгаагүй ажээ. Хар гантиг хэмээх энэ гайхалтай зургийг дэлхийгээс 800 км-ийн зайнаас авсан ажээ.

| Манай гараг шөнө ингэж харагддаг | ||
| Үзсэн: 1625 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.