Шууд Chart

“Ховд-2014” олимпийн сур харвааны шагналтнууд тодорчээ

2014-08-11 09:39:03

Монгол орны баруун хязгаар олон ястны өлгий Ховд аймагт зохион байгуулагдаж буй “ХОВД-2014” бага олимп Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн 10 жилийн ойн хүрээнд иргэдийн хүсэлт санаачилгад үндэслэн ССАЖЯ, МҮОХ, Ховд аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж байгаа спортын баяр юм.

Иргэдийн спортоор хичээллэх идэвхи санаачилга, урам зоригийг нэмэгдүүлэх, авьяастай өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, шинэ тутам хөгжиж буй спортыг түгээн дэлгэрүүлэх зэрэг олон талын зорилго, ач холбогдлыг агуулан гурав дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна.

Жүдо бөхөөр анхны медалийн эзэд тодорсон бол энэ сарын 08-ны 20 цагт чөлөөт бөх, үндэсний сурын харвааны шилдгүүд тодорч, алдрын тавцнаа зогслоо.
 

Үндэсний сур харваа эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулагдлаа.
Эрэгтэй сур харваа:
Алт- Ж.Баянмөнх \Дуут сум\
Мөнгө- А.Пүрэвсүх \Мөнххайрхан сум\
Хүрэл- Л.Батчулуун \Жаргалант сум Цамбагарав баг\
Эмэгтэй сур харваа:
Алт- Б.Номинчимэг \Цамбагарав баг\
Мөнгө- Б.Уранчимэг \Буянт баг\
Хүрэл- н.Бурмаа \Булган сум\

 

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

“Ховд-2014” олимпийн сур харвааны шагналтнууд тодорчээ  
Үзсэн: 1408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй