
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уут тараахаар болсон юм.
Хогны уут тараах ажил энэ оны тавдугаар сар хүртэл үргэлжилж зарим иргэний зүгээс дэмий зүйлд мөнгө зарлаа гэх эсэргүүцэлтэй тулгарч зогсоход хүрсэн. Улмаар НЗДТ-ын ажлын хэсэг байгуулагдан иргэдээс санал хураахад 60 гаруй хувь нь дэмжиж энэхүү ажлыг үргэлжлүүлж, ирэх сарын нэгнээс эхлэн хогны уут тараахаар болжээ.
Мөн иргэдээс ирсэн саналын дагуу сэнжтэй болон сэнжгүй уут үйлдвэрлэж байгаа аж. Нийт 15ш уутыг гэр хорооллынхонд 50х75 хэмжээтэйг, орон сууцныханд 45х65 хэмжээтэйг сард нэг удаа тараах гэнэ. Гэр хорооллын болон орон сууцны нэг өрхөөс гарах хогны хэмжээнээс хамаарч хэмжээний хувьд өөр өөр байгаа гэнэ.
Нэг ширхэг уутны үнэ 95-100 төгрөгийн өртөгтэй гэнэ. Нэг өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15 ш хогны уутны зардал 1425 төг байгаа нь айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийг уут хэлбэрээр буцаан олгож байгаа аж.
Өмнө нь хэсгийн ахлагч хогны уутыг тараадаг байсан бол есдүгээр сараас эхлэн өрх бүрт талон тараагдана. Хогийн уут авах газрыг харъяалагдах хорооноос хуваарилж өгөх ба олны хөл хөдөлгөөн ихтэй байршил буюу үйлчилгээний газар эсвэл гэр хороолол дахь ус түгээх газраас хогийн уутаа тухайн талоноор авах гэнэ. Нийслэлээс энэ есдүгээр сараас эхлэн ирэх оны хоёрдугаар сар хүртэлх хогны уутанд нийт 2,7 тэрбум төгрөг зарцуулжээ.
Хогны уутыг талоноор авна | ||
Үзсэн: 1612 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.