Шууд Chart

БНХАУ-аас 100 хүүхэд манайд зочиллоо

2014-08-04 11:23:31

Монгол Улс- БНХАУ хооронд дипломат харилцаа тогтсоны 65 жилийн ой, “Монгол Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил” энэ жил тохиож байна.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар БНХАУ-ын Ляонин мужийн Ардын Гадаадтай Найрамдлаар Харилцах Нийгэмлэгийн даргаар ахлуулсан 100 хүүхэд манай улсад зочилж байна.

Хүүхдүүдийг Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Олон улсын хүүхдийн найрамдал зусланд 16:00 цагаас хүлээн авч уулзах аж.

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

БНХАУ-аас 100 хүүхэд манайд зочиллоо  
Үзсэн: 1166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй