Хятадын Сычуань, Юннань зэрэг баруун өмнөд мужид болсон үерийн улмаас 17 хүн амь үрэгджээ. Тус улсын төв телевизийн мэдээлснээр, 7-р сарын 4-нд Сычуань мужийн Лөшань хотын ойролцоох Жин Коу Хө гэх уулархаг газарт үерийн улмаас хөрсний нуралт болж, 14 хүн амь үрэгдэж, өөр 5 хүн сураггүй болжээ. Хоёр хоногийн турш их хэмжээний бороо үргэлжлэн орсны улмаас ийнхүү үер болсон байна. Эмнэлгийн яаралтай тусламжийн болон аврах албаны нийтдээ 180 орчим хүнээс бүрдсэн баг гамшиг болсон газар ажиллаж байна.
Юннань мужийн Еи Лян аймгийн нам дор нутагт бас 6-р сараас орж эхэлсэн борооны улмаас үерлэжээ. Энэ үерийн улмаас 3 хүн эндэж, 1 хүн сураггүй байгаа талаар мөн мэдээлсэн байна. Олон айлын гэр, бусад барилга байгууламж үерт ноцтой сүйдсэний улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Үерт автсан сургуулиудаас хэдэн зуун багш, сурагчид болон ажилчдыг нүүлгэн шилжүүлээд байна. Хятадын зүүн бүс нутгаар, тодруулбал Аньхуй, Хөнань мужаар үргэлжилсэн борооноос үүдэж сүүлийн хэд хоногт ихээхэн хохирол амсаад байгаа юм. Аньхуй мужийн Нингуо аймагт үерт өртөж сүйдсэн байшингаас аврах албаныхан 4 хүнийг эсэн мэнд гаргаж авчээ. Хөнань мужийн Луши аймагт мөн нэг иргэнийг үерээс аварсан байна.
| Хятадад болсон үерийн улмаас 17 хүн нас барж, 6 хүн сураггүй болжээ | ||
| Үзсэн: 690 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.