Шууд Chart

ОХУ, НАТО Балтийн тэнгист төлөвлөгөөт цэргийн сургуулилалтаа эхэлжээ

2023-06-07 12:20:21

ОХУ болон НАТО Балтийн тэнгисийн районд зэрэг шахам цэргийн сургуулилалт хийж эхэлжээ. Хоёр тал тус бүр, төлөвлөгөөт сургуулилалт нь гэж мэдэгдэж байгаа юм байна.

Зургаадугаар сарын 5-наас эхэлсэн Оросын цэргийн сургуулилалтад 3500 гаруй цэргийн албан хаагчид, байлдааны 40 хөлөг онгоц, 25 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцож байгаа юм байна. Оросын БХЯ тус цэргийн сургуулилалтын нээлтийг харуулсан гэрэл зургууд нийтэлжээ. Энд далай тэнгисийн холбоо харилцаа, флотын байршлын цэгүүдийн хамгаалалт, батлан хамгаалах зорилтуудыг хангах дадлага хийнэ гэж Оросын тэнгисийн цэргийн флотын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Оросын цэргийн сургуулилалт 6-р сарын 15-нд дуусах юм байна. “Балтийн ажиллагаа” нэртэй НАТО-гийн жил тутмын цэргийн сургуулилалт харин өмнөх өдөр нь буюу 6-р сарын 4-нөөс эхэлжээ. Энд эвслийн гишүүн 12 орон болон НАТО-д элсэх хүсэлтээ гаргаад байгаа Швед улсын цэргийн флотынхон оролцож байгаа юм байна. Нийт 6000 орчим цэргийн албан хаагчид, 50 хөлөг онгоц, 45 нисэх онгоц оролцуулсан энэ сургуулилалтын явцад завь эсэргүүцэх, агаарын довтолгооноос хамгаалах болон мина эсэргүүцэх тактик сургуулилахаас гадна шумбагч болон хөвөгч нисгэгчгүй төхөөрөмжүүдтэй ажиллах дадлага хийх бодолтой байгаа юм байна.

НАТО-гийн хүчний сургуулилалт зургаадугаар сарын 16-н хүртэл үргэлжилнэ. Украины дайны улмаас Оростой хурцадмал харилцаатай байгаа үед ОХУ, НАТО-гийн аль аль нь давхар цэргийн сургуулилалт хийж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, Оросын БХЯ-наас мэдээлснээр, Оросын тэнгисийн цэргийн хүчин Номхон далайн бүсэд тэнгист мөн сургуулилалт явуулж эхэлсэн байна. Алс Дорнод дахь Ангийн тэнгисийн цэргийн баазаас очсон байлдааны 60 хөлөг онгоц, ар тал, хангамжийн хөлгүүд болон 11 мянга гаруй цэргийн албан хаагчид Зүүн тэнгисийн район дахь сургуулилалтад оролцож байгаа юм байна.

Харин НАТО холбоотон 4 улсын 10 мянган цэргийн албан хаагч оролцуулсан хамтарсан цэргийн сургуулилалтыг Румын улсад явуулж байгаа талаар “Евроньюз” мөн мэдээлсэн байна. Оролцогч орнуудын 2 нь, НАТО-гийн гишүүн бус, Оростой зөрчилдөөнтэй харилцаа бүхий Гүрж, Молдав улсууд юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, НАТО Балтийн тэнгист төлөвлөгөөт цэргийн сургуулилалтаа эхэлжээ  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй