Шууд Chart

БНХАУ мэдээллийн дэд бүтцийн салбараа АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийхийг хориглов

2023-05-22 14:49:10

Хятад улс компьютерын санах ойн бичил схем үйлдвэрлэгч америкийн компаниас худалдан авалт хийхийг мэдээллийн дэд бүтцийн салбарынханд хориглолоо. Бээжингийн энэ шийдвэр технологи, аюулгүй байдлын талаарх Вашингтонтой сөргөлдөөнт байдлыг улам дэвэргэсэн алхам болж байгааг хэвлэлүүд дурдаж байна.

Бичил схемийн Америктаа томоохон үйлдвэрлэгч "Микрон Текноложи" компаниас худалдан авалт хийхээ зогсоохыг Хятад улс өөрийн мэдээллийн дэд бүтцийн операторуудаас шаардсан юм байна. Энэ нь АНУ-аас Хятад руу хагас дамжуулагч экспортлоход тавих хяналтыг чангалсны хариуд авч байгаа сөрөх алхам гэж тооцогдож байна. "Micron" компанийн бүтээгдэхүүнүүд сүлжээний аюулгүй байдалд ноцтой эрсдэлтэй болох нь илэрсэн гэж мэдэгдсэн Хятадын кибер орон зайн Удирдах Газар ням гарагийн орой шийдвэрээ зарласан байна. Тус компанийн бүтээгдэхүүнүүд Хятад улсын мэдээллийн дэд бүтэц болон улс орны аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулах эрсдэлтэй гэж энэ байгууллага мэдэгджээ. Тус Байгууллагын интернэт хуудсандаа тавьсан энэ мэдэгдэлд өөр дэлгэрэнгүй зүйл дурдаагүй байна. Өнгөрсөн онд “Micron” компани 3,3 тэрбум долларын хагас дамжуулагчийг Хятадад худалдан борлуулжээ. Энэ нь тус компанийн нийт борлуулалтын 10 хувь юм байна. АНУ, Европын орнууд болон Япон зэрэг улс хагас дамжуулагч болон бусад өндөр технологийн бүтээгдэхүүнүүд нь эргээд зэвсгийн чанартай ашиглагдах вий гэдэг болгоомжлолоос үүдэж энэ төрлийн бүтээгдэхүүнээ Хятад руу нийлүүлэхийг хязгаарлах бодлого хэрэгжүүлж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ мэдээллийн дэд бүтцийн салбараа АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийхийг хориглов  
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй