Их Британи, Германы өндөр тушаалын дипломатчид Украинд байлдааны нисэх онгоцууд нийлүүлэх боломжийг үгүйсгэж, өөрсөнд нь ийм боломж байхгүй гэж мэдэгдсэн байна.
Харин америкийн Эф-16 сөнөөгч онгоцуудын тухайд, энэ технологио гаргаж өгөх эсэх нь Цагаан ордны шийдэх асуудал” гэж Их Британий БХЯ-ны сайд ярьжээ. Тэрээр Берлинд Германы өөртэйгээ ижил түвшний сайд Борис Писториустай хамт хэвлэлийн бага хурал хийлгэх үедээ энэ тухай мэдэгдсэн юм байна. Писториус мөн, “бидэнд сургалт явуулах боломж хийгээд хүч нөөц, байлдааны нисэх хүчин алин ч байхгүй учраас бид Украинд байлдааны нисэх онгоцууд нийлүүлэх асуудалд идэвхтэй үүрэг гүйцэтгэх аргагүй” гэж мэдэгджээ. Энэ 7 хоногт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский оросын дайралтыг няцаахад нь тус болох нэмэлт зэр зэвсэг болон жил гарны турш үргэлжилж байгаа хямрал мөргөлдөөний улмаас сүйдсэн улс орноо сэргээн босгох хөрөнгө хайж холбоотон орнууддаа айлчлал хийсэн. Герман улс анх Украинд хөнөөлт зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргахаас түдгэлзэж байсан ч “Леопард-1” болон “Леопард-2” танкууд болон сүүлийн үеийн “Айрис-Ти” пуужингийн систем агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг нийлүүлэлт хийснээр хэдийнэ хамгийн том нийлүүлэгчдийнх нь нэг болоод байгаа. Украин улс оросын цэргийн эсрэг сөрөг давшилтаа амжилтанд хүргэхийг хүсч байгаа нөхцөлд өрнөдийн сүүлийн үеийн зэвсэглэл нэн чухал шаардлагатайд тооцогдож байна.
Мөн британий батлан хамгаалахын сайд Бен Уоллес байлдааны талбарт юу болж байгаагаас хамаараад Киевт шаардлагатай зүйлийг нь нийлүүлэх тал дээр манай улс орнуудын зүгээс “гүн ухааны эсвэл зарчмын ямар ч эсэргүүцэх зүйл байхгүй” гэдгийг Москва ойлгох нь чухал гэж мэдэгджээ.
| ХБНГУ, ИБУИНХУ Украинд байлдааны нисэх онгоцууд илгээх боломжийг үгүйсгэв | ||
| Үзсэн: 609 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.