
ОХУ-ын Казань хотноо туялзуур сэлмийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд 102 улсын 803 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Монгол Улсаас эрэгтэйчүүдийн хүнд сэлмийн төрөлд Б.Батхүү, Э.Дөлгөөн, Ц.Жигжидсүрэн, эмэгтэйчүүдийн хүнд сэлмийн төрөлд Б.Гэрэлмаа, А.Халиунаа, Б.Цолмон нар хүч үзэж эхэлжээ.
Монголын багийн ахлагчаар "Сүү" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, менежерээр О.Эрдэнэбат, дасгалжуулагчаар "Хангарьд" клубын дасгалжуулагч Л.Шинэтулга нар ажиллаж байна.
Сэлэмчид ДАШТ-д оролцож байна | ||
Үзсэн: 1093 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.