Солонгосын Төмөр замын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ким Гуанг Чэ гэгч цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөсөө өмнөхөн өнгөрсөн бямба гарагт гэрээслэл бичиж үлдээгээд Хан мөрөн рүү үсрэн амиа хорлож нас баржээ.
Тэрээр удирдаж асан байгууллагатайгаа холбоотойгоор зарласан тендерт Герман улсын хөрөнгө оруулалттай AVT хэмээх компанийг сонгон шалгаруулж, хариуд нь ихээхэн хэмжээний авлига авсан хэрэгт сэжиглэгдэж байв.
Төмөр замын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ким нь 2011 оны наймдугаар сард Төмөр замын ерөнхий газрын даргаар томилогдсон бөгөөд төмөр замын ажилчдын ажил хаялт, цалингаа нэмэх гэсэн шаардлага гээд олон зүйлээс болж 2014 оны нэгдүгээр сард өөрийн сайн дураар албан тушаалаа хүлээлгэн өгөөд байсан юм.
| Солонгосын Төмөр замын ерөнхий газрын дарга асан амиа егүүтгэжээ | ||
| Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.