Оросын арми өчигдөр Украины эрчим хүчний дэд бүтэц болон бусад объект руу дахин томоохон хэмжээний пуужингийн цохилт өгсөн байна. Ийм дайралтад өртсөн Украины хэд хэдэн бүс нутаг, тэр дундаа нийслэл Киев хот пүрэв гарагт өвлийн хүйтэн цагаар эрчим хүч, усны хангамжийн хомсдолд орсон байна.
Энэ удаагийн Оросын пуужингийн цохилт нь ОХУ Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойших хамгийн том дайралтуудын нэг болсныг Би-Би-Си мэдээндээ дурджээ. Ассошэйтэд прессийн мэдээлснээр, пүрэв гарагт Оросын арми 120 гаруй пуужин харвасан гэж Украины тал мэдэгджээ. Харин эн-эйч-кэй-гийн мэдээлснээр, Украины арми ОХУ-аас Украины эрчим хүчний байгууламжууд руу 69 пуужингаар харвасны 54-ийг нь устгасан мэдэгдсэн байна. Таван цаг үргэлжилсэн агаарын цохилтод Украины Киев, Одесс зэрэг олон хот өртжээ. Довтолгооны үеэр, агаарын дайралтын дуут дохио улс орон даяар дуугарч, оршин суугчдыг газар доорх хоргодох байр руу шилжүүлсэн байна. Өргөн хүрээ хамарсан Оросын армийн шинэ халдлага Украин даяар амин чухал дэд бүтцийг онилсон байна. Нийслэл Киев хотод дэлбэрэлт болсны улмаас, дор хаяж гурван хүн шархадсан байна.
Мөн тус хотын 40 хувь нь гэрэл цахилгаангүй болсон байна. Үүнээс гадна, пүрэв гарагийн өглөө Оросын пуужингийн довтолгооны улмаас Киевийн зүүн өмнөд хэсэгт байшингууд нурж, их хэмжээний хохирол амссан байна.
| Украин ОХУ-ын дайралтын улмаас их хэмжээний хохирол амсав | ||
| Үзсэн: 328 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.