Японы Ерөнхий сайд Фумио Кишида ням гаригт болсон олон улсын флотын хамтарсан Үзлэгийн үеэр Умард Солонгосын цөмийн болон пуужингийн боловсруулалт эрчимжсэн, Орос-Украины дайн зэрэг аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед манай улс цэргийн хүчин чадлаа яаралтай бэхжүүлэх шаардлагатай байна гэж мэдэгджээ.
Тус олон улсын флотын нарийвчилсан үзлэгт АНУ, Австрали, Канад, Энэтхэг, Шинэ Зеланд, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг 12 орны 18 байлдааны хөлөг онгоц оролцсон байна. Мөн АНУ, Өмнөд Солонгос улсууд байлдааны нисэх онгоц авч ирсэн юм байна. Өмнөд Солонгос сүүлийн 7 жилийн хугацаанд энэ жил анх удаа тус арга хэмжээнд оролцож байгаа юм байна.
"Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис, ялангуяа Японы эргэн тойрон дахь аюулгүй байдлын орчин улам бүр хүндэрч байна" гэж Кишида энэ үеэр онцолж, мөн Умард Солонгос өнгөрсөн сард Японы дээгүүр хөөргөх пуужингийн цохилтоо нэмэгдүүлж, Ази дахь Оросын түрэмгийллийн нөлөө зэрэгт санаа зовниж байгаагаа тэмдэглэжээ. Тэрээр нэмж хэлэхдээ "Маргаанаас зайлсхийж, яриа хэлцлийг эрэлхийлэх нь чухал боловч энх тайван, тогтвортой байдалд заналхийлж, өдөөн хатгасан үйлдлүүдэд бэлэн байх шаардлагатай байна гэж Кишида хэлэв. Тиймээс тэрээр 5 жилийн дотор Японы цэргийн чадавхыг мэдэгдэхүйц дээшлүүлэхээр болсноо зарлалаа. Япон улс нэн даруй олон тооны байлдааны хөлөг онгоц бүтээж, пуужин эсэргүүцэх чадавхаа бэхжүүлж, цэргүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах хэрэгтэй гэдгийг ч Кишида онцоллоо.
Олон улсын хамтарсан цэргийн үзлэгийн үеэр оролцогч орнуудын тэнгисийн цэргийн офицерууд Токиогийн баруун өмнөд хэсэгт байрлах Сагами буланд фрегатууд, шумбагч онгоцууд, хангамжийн хөлөг онгоцууд, байлдааны онгоцуудын жагсаал зэрэг болсон байна. Энэ үйл ажиллагааг Япон улс өөрийгөө хамгаалах хүчнээ байгуулсны 70 жилийн ойд зориулан 2 дахь удаагаа өөрийн нутаг дэвсгэртээ зохион байгуулж байгаа юм байна.
| Япон улс цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ | ||
| Үзсэн: 500 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.