БНСУ-ын Батлан Хамгаалах яам АНУ-аас 40 ширхэг "F-35" загварын байлдааны онгоцыг худалдан авах гэрээг хийгээд байгаа. Тус улс нэг бүр нь 160 сая долларын үнэтэй тэдгээр онгоцыг 10 жилийн хугацаанд багтааж худалдан авч дуусах учиртай аж.
2006 оноос хойш 104 ширхэг үйлдвэрлэгдээд байгаа "F-35" байлдааны онгоц нь эдүгээ хүртэл манай дэлхийд бүтээгдсэн хамгийн хүч чадал бүхий, орчин үеийн байлдааны онгоц хэмээн тооцогддог юм. Гэвч тус улсын захиалан авахаар зэхэж асан нэг онгоц өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын нэгэн нисэх хүчний баазад сургуулилт хийж байх явцад дэлбэрчээ.
Энэ нь цэргийн сургуулилтын үеэрээ осолдож байгаа тус онгоцны хэр зэрэг найдвартай ажиллагаатай байгааг дахин нэг нягтлан үзэх шаардлагатай гэдгийг сануулсан хэрэг боллоо.
| Солонгост нийлүүлэгдэх байсан онгоц осолдлоо | ||
| Үзсэн: 805 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.