Япон, АНУ хоёр дэлхийн тогтворгүй нөхцөлд байгаа энэ үед, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэж найдаж байна. Тэдний томоохон дипломатууд болон эдийн засгийн тэргүүнүүд ийм төрлийн анхны "хоёр дээр нэмэх хоёр" яриа хэлэлцээ хийхээр Вашингтонд уулзжээ.
Японы гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса, Эдийн засгийн сайд Хагиуда Коичи нар баасан гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Худалдааны сайд Жина Раймондо нартай уулзлаа. Тэд Хятад, Оросын аюул заналхийллийн хариуд эрчим хүчний нөөц, чухал технологи, дэд бүтцийн хөгжлийг хамгаалахаар тохиролцжээ.
Хамтарсан мэдэгдэлд, Япон, АНУ эдийн засгийн аюулгүй байдлын стратегийн гол зүйл болох хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхийн төлөө ажиллана гэжээ. Орос Украин руу түрэмгийлсэнтэй холбоотойгоор Япон улс шингэрүүлсэн хийн аюулгүй байдлыг хангах талаар санаа зовниж байна.
Мэдэгдэлд, "Япон улс дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулахын тулд АНУ газрын тос, байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлснийг сайшааж байна" гэжээ. Хоёр тал мөн 5G сүлжээ зэрэг шинээр гарч ирж байгаа технологиудыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдэгт тохиролцлоо. Уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр Хаяаши "өөр орны эдийн засгийн бодлого, эдийн засгийн аюулгүй байдал, бүс нутгийн эдийн засгийн дэг журам тогтоох зэрэг олон төрлийн асуудлыг хэлэлцсэн" гэжээ.
Эдийн засгийн сайд Хагиуда гадаад, аюулгүй байдал, эдийн засгийн бодлогыг салшгүй гэж тодорхойлж, мөн энэ уулзалт нь дэлхий нийтэд нэгдмэл мессеж илгээж байна гэжээ. Блинкен яриа хэлэлцээг "бүтээмжтэй", "бодитой" гэж тодорхойлсон байна. Япон, АНУ оны эцэс гэхэд дэд сайд нарын хэлэлцээг зохион байгуулж, сайд нарын уулзалтыг жил бүр үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
| Япон, АНУ эдийн засгийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийлээ | ||
| Үзсэн: 498 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.