ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар ирэх долоо хоногийн баасан гарагт Оросын өмнөд хэсгийн Сочи хотод уулзана гэж мэдэгдлээ.
Мөн тэрбээр, "Хоёр орны удирдагчид бүс нутгийн асуудал болон хоёр орны харилцааны талаар ярилцана" гэж мэдэгдлээ. Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч тус улсын ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээллээс иш татан хэлэлцээ болно гэж мэдээлсэн байна. Удирдагчид өнгөрсөн долоо хоногт Иранд уулзсан юм.
В.Путин АНУ-д Умард Атлантын эвслийн гишүүн Турк улстай ОХУ-ын харилцаа холбоог онцлон харуулахыг хүсэж байна гэж ажиглагчдын үзэж байна. Харин Эрдоган Украинд үр тарианы экспортоо сэргээх боломжийг олгох гэрээг хэрэгжүүлэхийг В.Путинээс хүсэж, Украинтай гал зогсоох хэлэлцээг дахин эхлүүлэхийг уриалах төлөвтэй байна.
Турк улс үр тарианы экспортын асуудлаарх хэлэлцээрт зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
| В.Путин ирэх сарын эхээр Туркийн Ерөнхийлөгчтэй уулзана | ||
| Үзсэн: 694 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.