Шууд Chart

Украинчууд үр тариа нийлүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ

2022-07-26 13:21:22

Украины удирдагчид Оросын ээлжит дайралтаас үл хамааран үр тарианы экспортоо сэргээх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээ даваа гарагт мэдэгдлээ. Оросын арми өнгөрсөн бямба гарагт Одесса боомт руу пуужингийн цохилт өгч, дэлхийн хүнсний хямралыг намжаах зорилготой хэлэлцээрт саад учруулсан гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байна.

Оросын энэхүү довтолгоо Украины боомтуудад хэдэн арван сая тонн үр тариа гацаасан. НҮБ болон Туркийн албаны хүмүүс баасан гарагт зуучлан тээвэрлэлтийг сэргээх тохиролцоонд хүрсний маргааш нь пуужингийн цохилт өгсөн нь төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой эсэхэд эргэлзээ төрүүлсэн. Гэсэн хэдий ч Украины албаныхан эхний ачааг энэ долоо хоногт гаргана гэж найдаж байна. Тэд хоёр долоо хоногийн дараа гурван боомтоос ачаа илгээхэд бэлэн болно гэж мэдэгдэлдээ дурдсан. Хэлэлцээрийн дагуу бүх хөлөг онгоцыг хамгаалахаа илэрхийллээ.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Одесса руу хийсэн халдлагыг цэргийн дэд бүтцэд чиглэсэн гэж мэдэгдсэн. Тэрбээр “Гэрээний дагуу хэрэглэгчдэд үр тариа нийлүүлж эхлэхэд ямар ч саад байхгүй” гэдгийг онцолсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украинчууд үр тариа нийлүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ  
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй