Шууд Chart

БНХАУ сансрын станцынхаа лабораторийн модулийг амжилттай хөөргөлөө

2022-07-26 11:14:37

БНХАУ энэ оны сүүлээр ашиглалтад орох Тяньгун сансрын станцад ашиглах хоёрдох модулийг амжилттай хөөргөсөн байна. "Long March-5B" пуужингаар лабораторийн Вэньтянь модулийг даваа гарагт Хайнан арлын өмнөд хэсгээс хөөргөлөө гэж Хятадын төв телевиз мэдээллээ.

Тодруулбал, Хятад улс "Long March-5B" пуужинг гуравдах удаагаа сансарт илгээж байна. Вэньтянь модулийг Тяньгун сансрын станцын үндсэн модуль Тианхэтэй залгах юм байна. Модуль гэдэг нь сансрын станцыг холбодог бие даасан нэгжийг хэлдэг аж. Сансрын нисэгчид Вэньтяньд сансрын орчинд ургамал амьтны өсөлтийн судалгаа зэрэг шинжлэх ухааны гол гол туршилтуудыг хийнэ гэж Хятадын төв хэвлэл мэдээлжээ.

Сансрын станцын сүүлийн хэсэг болох өөр нэг лабораторийн модулийг ирэх 10 дугаар сард хөөргөхөөр төлөвлөж байна. Хятад улс сансар судлалын салбарт дэлхийд тэргүүлэгч болох үйл явцыг эрчимтэй урагшлуулж, сансрын станц барихаас гадна сар болон Ангараг гараг руу судалгааны робот станцуудыг хөөргөж байгаа юм.

Тус улсын засгийн газар дарга Ши Жиньпин нь ирэх намар Коммунист намын ээлжит их хурлаар гуравдах бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ийм эгзэгтэй үед сансар судлалын хөгжлөө илүү тодотгож байна гэж ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ сансрын станцынхаа лабораторийн модулийг амжилттай хөөргөлөө   
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй