
Энэ жилийн хувьд бөхчүүд бэлтгэлдээ нилээд аажуу гарч байна.
Баянхонгорын бөхчүүд Бугын Сангийн аж ахуй Нармонд, Өмнөговийнхон мөн Бугын САА-д, Дундговийн бөхчүүд Тэрэлжийн Найман шарга, Төрхурахад Сэлэнгийнхэн, Шүүхийн шийдвэрийн бөхчүүд Д.Бумбаяр заанаар ахлуулж, Ц.Содномдорж, Б.Соронзонболд заан нар гараад байна.
Архангайн бөхчүүд Найрамдал зуслангийн ойролцоо байгаа бол залуучууд нь нутагтаа бэлтгэлээ базааж байна. Ховдынхон Сүүж ууландаа, Баян-Өлгийнхнөөс Б.Баатарцол, Б.Төмөрбаатар нар Ховдынхонтой бэлдэж, бусад хүчитнүүд Баян-Өлгийдөө бэлтгэл хийж байна.
Увс, Говь-Алтайн хүчирхэг галууд урьдын уламлалт гардаг газраа бараадсан бололтой. Төв аймгийхан Зүүндэлгэрт, Өвөрхангайнхан Бугын САА-д, Хэнтийнхэн Хэрлэнгийн хөвөөн дээр, Булганыхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Дугана хаданд тус тус бэлтгэлээ базааж байна. Завханыхан Отгонтэнгэр хайрханыхаа бэлд бэлтгэлээ хийж байгаа бөгөөд удахгүй Сүүж ууланд ирэх юм.
Бөхчүүд бэлтгэлдээ гарлаа | ||
Үзсэн: 1148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.