Шууд Chart

“KHAAN QUEST - 2014” сургалт эхэллээ

2014-06-24 10:23:51

Тив дэлхийн өнцөг булан бүрээс энх амгалангийн төлөө зүрх сэтгэлээ нэгтгэн талын Монгол оронд хуран чуулсан 23 орны төрийн далбаа өнөөдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зэрэгцэн намирч, хэл соёл, зүс царай ондоо ч бие хаа тэгш, хийморь золбоо өөдөө дайчин эрсийн уухайд нүргэлэн өнгөрлөө.

“Хааны эрэлд” энхийг дэмжих олон улсын сургууль албан ёсоор нээлтээ хийж, ирэх сарын нэгэн хүртэл эдгээр 1200 орчим цэрэг дайчид Эмнэлгийнхамтарсанажиллагаа, Барилгынхамтарсанажиллагаа, Командштабынсургууль, Салаанытүвшнийхээрийнсургалтдадлага зэрэг төрлүүдээр хамтарсан сургуулийг хийж, туршлага солилцож, цэргийн дэг журамтай албанд мөр зэрэгцэн зүтгэхийн хамт үе тэнгийн залуусын хувиар дотносон танилцаж, спорт, урлагийн арга хэмжээ, хүмүүнлэгийн үйлст ч хамтран оролцох ажээ. Манайулсынэнхийгэрхэмлэгчгадаадбодлогынбодитилэрхийлэл, бүснутаг, олон улсын түвшинд Монголын төр, засгаас дэвшүүлж буй олон санаачилгын дунд цар хүрээ, нэр хүндээрээ түүчээлж Монголын Зэвсэгт хүчний нэрийнхуудас болж буй “Khaan Quest” сургуулийг анх 2003 оноос зохион байгуулж ирсэн бөгөөд жил ирэх бүр оролцогч орнуудын тоо өсч, хамрах хүрээ нь өргөжин тэлж байна.
 
Өнөөдөр “Khaan Quest-2014 сургуулийн нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, дэд сайд А.Баттөр, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нарын Монгол Улсын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд хүрэлцэн ирсэн байлаа. Мөн АНУ-ын БХЯ-ны Зүүн Азийн асуудал эрхэлсэн даргын орлогч Девид Хилве, АНУ-ын Альяаскийн үндэсний гвардын командлагч хошууч генерал Томас Каткус болон Япон, Франц, БНСУ, АНУ, БНТУ, БНЧУ, БНЭУ зэрэг орны элчин сайд нар, олон улсын сургуульд оролцогч улсуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн, гадаад, дотоодын хүндэт зочид, төлөөлөгчид, цэргийн атташе, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд хуран чуулсан байв.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ энэхүү олон улсын сургуульд цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчдаа илгээн оролцуулж байгаа бүх улс орнууд, мөн энх тайвны үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулахаар Монгол оронд морилон саатсан нийт зочид төлөөлөгчдөд талархал дэвшүүллээ. Тэрбээр мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран “Хааны Эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагыг Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд тус сургууль нь НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээг өргөтгөх, оролцогч улс орнуудын энхийг дэмжих чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцлэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа бүс нутгийн хэмжээний нэр хүндтэй, томоохон арга хэмжээний нэг нэгэнт болж чадсаныг дурдаад, Монгол Улс Нэгдсэн Үндэсний Байгууллагынбүрэнэрхтгишүүнийхувьддэлхийнхамтыннийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлан, энхийг эрхэмлэгч улс гэдгээ нотлон харуулж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл ажиллагааг тууштай дэмжин, нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж ирсэн, цаашид ч энэхүү бодлого, чиглэлийг тууштай баримтлах болно хэмээлээ.
ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай энэхүү сургуулийн талаар “Сургалт, дадлагын хүрээнд бүс нутгийг хамарсан болзошгүй хямралт цагийн байдалд НҮБ-ын цэргийн хүчнийг төлөөлөн үүрэг гүйцэтгэх олон үндэстэний батальоны штабын ажиллагааг жигдрүүлэх батальоны команд штабын сургууль, тус штабаас гаргасан шийдвэрийг газар оронд гардан хэрэгжүүлэх салаадын хээрийн сургууль, зэвсэгт мөргөлдөөнд сүйтгэгдсэн барилга байгууламжийг сэргээн засварлах барилга хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, дүрвэгсдэд тусламж үзүүлэх эмнэлэг хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг боловсруулах бөгөөд бодит цагийн байдалд явагддаг бүхий л арга ажиллагааг сургуулийн төлөвлөлтөд иж бүрэн цогц тусгаж өгсөнөөрөө онцлог”-тойг дурдлаа. Мөн “Khaan quest” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагад оролцож мэдлэг, туршлагаа арвижуулсан олон зуун энхийг сахиулагчид цэнхэр дэлхийнхээ өнцөг булан бүрт овог аймаг, үндэстэн хоорондын зөрчил, зэвсэгт мөргөлдөөний улмаас оронгэр, улсорноосоо дүрвэнсэтгэл зүрхэндээайдастээн, аврал эрж байгаа олон сая хүмүүст итгэл найдварыг бэлэглэсээр байгаа талаар өгүүлээд, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс “Khaan quest 2014” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагад оролцож байгаа энэ бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-аас явуулж байгаа UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр явах гэж байгааг дуулгасан юм.
АНУ-ын Альяаскийн үндэсний гвардын командлагч хошууч генерал Томас Каткус ч жилээс жилд өргөжин тэлж байгаа энэхүү олон улсын цэргийн хээрийн сургуулийн ач холбогдол, нэр хүндийг юугаар ч үнэлэшгүйг дурдаад, нийт оролцогч цэргийн алба хаагчиддаа амжилт хүслээ.
Khaan Quest-2014" энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуулилтад энэ жил манайулсын Зэвсэгтхүчнээс гадна АНУ-ын Номхон далай дахь хуурай замын командлал, тэнгисийн явган цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардын бие бүрэлдэхүүн, Бангладеш, БНСУ зэрэг орны цэргийн баг, НАТО-гийн гишүүн орон Чех улсаас салаа, сургагч багш нар, Канад, Энэтхэг, Франц зэрэг улсаас эмнэлгийн багууд хүрэлцэн иржээ.
Мөн энэжил БНХАУ-аас анх удаа цэргийн салаа, эмнэлгийн хамтарсан ажиллагаанд эмч нарын бүлэг оролцуулж байгаа ажээ.
 
Энэхүү сургуульболорон орны цэргийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, олон талт үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, сэтгэлзүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэн хөгжүүлэхэд юугаар ч орлуулшгүй ач холбогдолтой билээ. Тухайлбал, команд-штабын сургууль, хээрийн сургалт дадлага нь энхийг дэмжих ажиллагаанд оролцох салаадын ур чадварыг дээшлүүлж, олон үндэстний цэргийн албан хаагчид төрөл бүрийн зэвсгийн систем, тактиктай танилцаж, сургалтын найман цэгт хичээллэх юм. Мөн олон орны 60 орчим эмч нараас бүрдсэн эмнэлгийн баг нь Улаанбаатар хотын СХД-ийн 6000 орчим иргэнд эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ үзүүлнэ.
Мөн цэргийн барилга, инженерийн бүрэлдэхүүн хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийн барилгад зарим засвар шинэчлэлийн ажил гүйцэтгэж, иргэдийн ундны усны байрыг барьж хүлээлгэн өгөх ажээ.
Ийнхүү зүс царай, хэл соёл ондоо ч даян дэлхийн энхийн үйлст хамтран зүтгэхээ дахин нотлон харуулахаар хуран цугларсан дайчин эрсийн хамтарсан сургуулилт эхэллээ.
 
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

“KHAAN QUEST - 2014” сургалт эхэллээ  
Үзсэн: 979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй