Шууд Chart

“Цаатан Фестиваль” болно

2014-06-24 09:51:22

 

Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал болсон цаа, цаан сүрэг, цаатан иргэдийн аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой жил бүр зохион байгуулагддаг “Цаатан Фестиваль” наадам ирэх  сарын 7,8-ны өдрүүдэд “Далай тур” жуулчны баазад болно.

 

14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй наадмын үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зурагаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олдох гэнэ.
 
Наадмыг Н.Эрдэнэ-Уул захиралтай Монтрейвэл компани Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад зохион байгуулна.
 
 
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

“Цаатан Фестиваль” болно  
Үзсэн: 1341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй