
Монгол Улсын Төрийн шагналт, анагаах ухааны академич Л.Хүрэлбаатарын хос бүтээлээ уншигчдад өргөн барих гэж байна.
Тэрбээр он гарсаар шинэ эмийн судалгааны “Экспериментальные доклинические исследования безопасности и фармакологические активности лекарственного препарата Иммунос” болон “Доклинические исследования фармакологической активности и безопасности препарата Суталак” номыг орос хэл дээр хэвлүүлсэн нь Монголд төдийгүй ОХУ-ын номын худалдааны дэлгүүрүүдээр борлуулагдаж эхэлжээ.
Л.Хүрэлбаатар академич дээрх хоёр номтойгоо хамт өөрийн шүлэг найргийн “Шаргал навчис” номынхоо нээлтийг хамтатган хийхээр болсон аж. Түүний бүтээлүүдийн нээлт өнөөдөр 16:30 цагаас “Интерном” номын дэлгүүрт болох юм.
Монгол Улсын Төрийн шагналт Л.Хүрэлбаатарын хос бүтээлийн нээлт өнөөдөр болно | ||
Үзсэн: 1657 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.