АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден АНУ Европ дахь цэргийн оролцоогоо урт хугацаанд нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ. Лхагва гарагт Мадридад эхэлсэн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр тэрбээр энэ төлөвлөгөөгөө зарлажээ.
Ерөнхийлөгч Жозеф Байден мэдэгдэлдээ АНУ-ын арми НАТО-той хамтран ажиллах боломжийг бэхжүүлэх зорилгоор Польшид шинээр байнгын штаб байгуулж байгаагаа дурдсан байна. Энэ нь Зүүн Европ дахь АНУ-ын цэргийн анхны байнгын бааз байх болно гэж тэрбээр онцолжээ.
Ерөнхийлөгч мөн АНУ цэргээ, тэр дундаа тусгай ажиллагааны хүчнийг Балтийн бүс нутагт сэлгээгээр байршуулах ажиллагаагаа эрчимжүүлж байна гэжээ. АНУ Испанид байрлуулсан устгагч онгоцны тоог дөрвөөс зургаа болгон нэмэгдүүлж, Их Британид нэмэлт хоёр “F-35” сөнөөгч онгоц илгээх юм байна.
АНУ одоогоор Европ даяар 100 мянга гаруй цэрэг байрлуулж байна. Дөрвөн сар гаруйн өмнө Орос Украин руу довтолж эхэлснээс хойш энэ тоо 20 мянга орчим нэмэгджээ.
| Жозеф Байден: АНУ Европ дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлнэ | ||
| Үзсэн: 437 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.