Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Ази-Номхон далайн орны хувьд түншээр нэгдсэн Өмнөд Солонгос улс НАТО-гийн төв байранд дипломат төлөөлөгчийн газраа байгуулахаар болжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол пүрэв гарагт НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй уулзжээ.
Тэд уулзалтын дараа хийсэн хамтарсан мэдэгдэлдээ энэ оны сүүлчээр шинэ гэрээ байгуулснаар хоёр талын хамтын ажиллагаа нэмэгдэнэ гэдэгт найдаж байна гэжээ.
Столтенберг НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Өмнөд Солонгос анх удаа оролцож байгаагийн ач холбогдлыг энэ үеэр онцлон тэмдэглэсэн байна. Мөн тус улстай харилцаагаа бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргахаа амлажээ.
Харин ажиглагчид НАТО-той харилцаагаа бэхжүүлснээр Ерөнхийлөгч Юн Сук Ёолын засаг захиргаа Бээжинтэй харилцах харилцааг зохицуулахад бэрхшээлтэй тулгарах болно гэж үзэж байна. Хятад улс бол Өмнөд Солонгосын хамгийн том худалдааны түнш юм.
| БНСУ, НАТО хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцов | ||
| Үзсэн: 527 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.