Шууд Chart

Индонезийн Ерөнхийлөгч ОХУ-Украины Төрийн тэргүүн нартай уулзав

2022-07-01 13:25:56

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо мягмар гарагт Украинд очиж, Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзлаа. Үүний дараа тэрбээр Москвад айлчилж, Ерөнхийлөгч Путинтэй уулзсан байна.

Индонезийн Ерөнхийлөгч ОХУ цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш Украинд айлчилж байгаа Азийн анхны удирдагч болж байна. Тэрбээр Ерөнхийлөгч Володимир Зеленскийд хандан энхийн хэлэлцээг сэргээхэд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Орос-Украины мөргөлдөөний улмаас олон сая тонн үр тариа боомтуудад гацаж, Украинаас алслагдмал улс орнуудад хүнсний хямрал нүүрлээд байгаа юм. Индонезийн Ерөнхийлөгч экспортыг хэрхэн чөлөөлөх арга боломжийг судалж байгаагаа илэрхийлжээ.

Индонез улс одоогийн байдлаар “Хорийн бүлгийг” даргалж байгаа. Энэ оны 11-р сард Балид болох "Хорийн бүлгийн "дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Володимир Зеленскийг дахин урьсны хариуд тэрбээр аюулгүй байдлын нөхцөл байдал болон тус чуулга уулзалтад оролцох бусад талын оролцооноос хамаарч шийдвэрээ гаргана гэсэн байна.

Үүний дараа Ерөнхийлөгч Жоко Видодо пүрэв гарагт Москвад айлчилж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзжээ.

Ерөнхийлөгч Владимир Путиныг Хятад, Энэтхэг зэрэг Оростой найрсаг харилцаатай улсууд багтдаг “Хорийн бүлгийн” даргатай уулзах замаар өөрийн оролцоог нэмэгдүүлэхийг оролдож байна ажиглагчид үзэж байна.

Өрнөдийн орнууд Индонезийн Бали аралд болох "Хорийн бүлгийн" дээд хэмжээний уулзалтад Владимир Путиныг оролцуулахгүй байхыг уриалж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонезийн Ерөнхийлөгч ОХУ-Украины Төрийн тэргүүн нартай уулзав  
Үзсэн: 531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй