
Монгол улс, Япон улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд соёлын солилцооны тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Тоглолтыг Японы “Tradition Japan” ТББ-аас зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн жил бүрэн уламжлал болгохоор төлөвлөжээ.
Тоглолтод Японоос ардын урлагийн хамтлаг дуучид оролцох бол манай улсаас ардын урлагийн “Домог” хамтлаг, Төрийн соёрхолт дуучин Д.Болд тэргүүтэй уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх гэнэ.
Мөн энэ үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд Японы ард түмэнд олон жил өв уламжлагдан ирсэн Тайко бөмбөрийг гардуулахаас авахуулаад үндэсний “Кимоно” загварын шоу ч болох юм.
Тоглолт маргааш 19:00 цагаас ДБЭТ-ын тайзнаа болно.
Соёлын солилцооны тоглолт маргааш болно | ||
Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.