
БГД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 18, 18а, 67-р байрны оршин суугчид "Монгени" цогцолбор сургуулийн нийтийн эзэмшлийн талбайд хууль бусаар халдсан СХД–ийн иргэн Б.Амгалантай холбоотой газрын маргааныг асуудлаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд “Олон нийт- Иргэний хяналт ТББ-ын” тэргүүн А.Батзориг, Оршин суугч Б.Цэвэлмаа, Н.Насантогтох нар оролцсон юм.
Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулснаас хойш хоёр жилийн дараа буюу 2012 оны 07 сарын 05-ны өдрийн А/490 тоот захирамж буюу тухайн үеийн Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаярын гарын үсэгтэй газар эзэмшүүлэх захирамж, Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Нийслэлийн барилга хот төлөвлөлтийн дарга Э.Хүрэлбаатарын гарын үсэгтэй мэдэгдэл, 2012 оны 11 сарын 02-ны өдрийн 5/3821 тоот, Нийслэлийн газрын албаны дарга М.Батсайхан нарын гарын үсэгтэй “ Газар чөлөөлөх тухай” албан тоот бүхий бичиг бүрдүүлсэн СХД-т амьдардаг иргэн Б.Амгалан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирж нийтийн эзэмшлийн талбай болох гурван сүүдрэвч, нэг том цэцгийн мандал, усан оргилуур, нарлах сандал, зэрэг эд хөрөнгийг нураан сүйтгэсэн байна.
Оршин суугчид энэ талаарх гомдол хүсэлтээ холбогдох шат, шатны байгууллагад хандсан боловч албан ёсны шийдвэртэй хариуг өгөлгүй иргэдийг дорд үзэж байгаа аж. Ийм ч учраас тэнд хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаар шийдсэн бөгөөд цаашид тэмцлээ үргэлжлүүлж, өөрсөдтэйгээ адилхан ийм асуудалтай иргэдийг хамтран тэмцэхийг уриаллаа.
Нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэж байна | ||
Үзсэн: 1207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.