Шууд Chart

“Улирал ба Зохиолч” сэтгүүл хэвлэгдэн гарлаа

2014-06-23 09:37:46

Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй” уриатай  уран зохиолын шинэ сэтгүүл “Улирал ба Зохиолч” сэтгүүл энэ улирлаас захиалгад орлоо.

Энэ улиралд тус сэтгүүлийн №1, 2 дугаарууд захиалагдах ажээ.
 
Хот, аймаг, сумдын шуудан холбооны бүх салбаруудаар захиалга авч байгаа тус  сэтгүүлээс  дэлхийн болон Монголын зохиолчдын шилдэг тууж, найраглал, шүлэг, өгүүллэг, дурсамж дуртгалгал, аян замын тэмдэглэл, хөрөг, захидал   ховор сонин гэрэл зургууд болон зохиолчдын тухай наргиа зэргийг уншиж сэтгэлийн цэнгэл эдлэх болно.
 
“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн анхны дугаарт СГЗ, зохиолч С. Пүрэвийн “Аргагүй амраг” тууж, Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын хаа ч хэвлэгдээгүй сонирхолтой   захидал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Содномпилийн  “SOS” ведио найраглал, Польшийн зохиолч, нобелийн шагналт Генрик Сенкевичийн “ Хөгжимч Янко” өгүүллэг, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч зэрэг Д.Нямлхагвын шинэ шүлгүүд зэрэг өвөрмөц содон авьяасын цараа гийсэн шилдэг бүтээлүүдийг уншиж болох аж.
 
Харин №2 дугаараас нь СГЗ, зохиолч До.Цэнджавын шинэ тууж, Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудоржийн өвөрмөц найраглал, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Баярсайханы   өгүүллэг  тэргүүт монголын   зохиолчдын шилдэг бүтээл, дэлхийн сонгодог зохиолчдын нэг  Жеймс Жойсын өгүүллэгүүд зэрэг гадаадын уран зохиолын   шидээвэр бүтээлүүд багтжээ.  
Зохиолч, уншигчид та бүхэн  доорхи мейл хаягаар тус сэтгүүлийн газартай харилцаж  болох юм.    

Улирал тутам гарах уг сэтгүүл хэзээ ямагт  уншигч та  бүхний унших дуртай сэтгүүл байсаар байх болно.

Жилд 4 дугаар гарах уг сэтгүүлээ энэ 3-р улиралаас эхлэн захиалан уншаарай. uliral_zokhiolch@yahoo.com
                       
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

“Улирал ба Зохиолч” сэтгүүл хэвлэгдэн гарлаа  
Үзсэн: 2543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй