Шууд Chart

ДАШТ үзэхийн тулд ажлаа “таслаж” болно

2014-06-20 15:01:28

Япон улсын компаниуд ажилтнуудаа Япон-Грекийн шигшээгийн тоглолтыг үзэж, багаа дэмжихийн тулд өнөөдөр зөвхөн өглөөний цагаар ажиллахыг зөвшөөрсөн байна.

“Санкей”  сонинд мэдээлснээр хэрвээ Японы баг шигшээ тоглолтод шалгарах юм бол Токио хотын “Geo­code” интернет компани ажлын хоёр өдрийг амралтын өдөр болгохоо зарлажээ.

Харин “Moshimo” компани 10:00-14:00 цагийн хооронд “Японы шигшээг дэмжих амралт” гэж зарласан аж.
 
Компанийн удирдлагууд спортын тэмцээн уралдаан үзэх нь ажилтнуудын сэтгэл санааг сэргээдэг гэжээ.
 
Харин томоохон фирмүүдийн хувьд ажилтнууддаа амралтын цаг өгч чадахгүй учир оффистоо тэмцээн үзэхийг зөвшөөрсөн байна.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

ДАШТ үзэхийн тулд ажлаа “таслаж” болно  
Үзсэн: 1495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй