
Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 20. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 23. Могойг хүлэгч одтой, 9 улаан мэнгэтэй хар нохой өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөхүй. Наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19):Сэтгэл сэргээсэн өдөр. Илүү орлого олохын тулд гадаадын хүнийг гэртээ суулгахаар шийдэж ч магадгүй. Дараа нь хэлний бэрхшээлтэй тулгарна. Нутаг орноороо аял. Ямар нэгэн аялалд хамрагд, эсвэл хувиараа байгалийн үзэсгэлэнт газруудаар яв. Урьд нь та дандаа л өвөл зугаалдаг байсан бол зуны зугаалга ямар байдгийг очиж байгаагүй газруудаараа явж үзээрэй.
Үхрийн орд (4/20-5/20): Ажил хэргийн түншүүдтэйгээ найрсаг харьцах, шинэ танилтай болсноор таны бусадтай чадамгай харьцах чадвар дээшилнэ. Олны дунд явах нь аль ч талаасаа ашигтай. Хэцүү зүйл тохиолдох бүртээ тэднээс тусламж хүсвэл тэд тусалж, үнэтэй зөвлөгөө өгнө. Гэхдээ тэднээс тусламж гуйхаасаа огт ичих хэрэггүй. Тэд танд туслахдаа баяртай байх болно.
Ихрийн орд (5/21-6/21): Чухал үүрэг даалгавар авч, хувийн амбиц чинь ч өсөх боломжтой өдөр. Гэхдээ надад чухам аль нь чухал вэ, түүнийг л хийе гэж бодох хэрэггүй. Өмнө нь амжуулах ёстой зүйл танд өч төчнөөн байгааг санаарай. Аливаад түрүүлж бухимдах хэрэг огт байхгүй. Тэвчээртэй байснаар та амьдралаас илүү ихийг сурч, мэдэж авч чадна.
Мэлхийн орд (6/22-7/22): Энэ өдөр та хэрхэн юуг ярьж байгаадаа анхаарал тавь. Гэр бүлийн санаанд оромгүй дэвшил нь төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ. Хэлэлцэх асуудал аажим аажимаар тодорч таныг санаа зовоход хүргэнэ. Эсвээс ойрын хамаатны асуудлыг тайван замаар шийдвэрлэх зэрэг хэрэг гарах ба хатуу үг нь хэрүүл маргааныг өдөөнө. Үндэслэлгүй түрэмгий зан авир гаргана.
Арслангийн орд (7/23-8/22): Урам зоригтой өдөр. Саад бэрхшээлийг даван туулах хүч чадал зориг тань аймар өрсөлдөгч болно. Одоо санаачлагуудыг авч чадна. Бусад үөд хэцүү байдаг санаачилгууд өнөөдөр од эрсийн нөлөөгөөр амархан байх болно. Таны гоо үзэсгэлэн, татах хүч өрдийнхөөс илүү байгаа учир та сайхан сэтгэгдэл төрүүлж чадна.
Охины орд (8/23-9/22): Сонирхолтой өдөр. Өөрийнхөө дадлага туршлага, чадвар зэргээ шударгаар илэрхийл. Холоос зочин ирж магадгүй учраас өрөөгөө цэвэрлэн бэлтгэлтэй байгаарай. Хайртай хоёрын дунд ялихгүй зүйлээс гарсан маргаан нэлээд хүрээг хамарсан томоохон тэмцэл болж хувирна. Тиймээс охиныхон эхлээд бууж өгөөрэй.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Тууштай өдөр. Амьдралыг өөр нүдээр харж, шинэ соёл, шинэ улс оронтой танилцах хүслийг төрүүлнэ. Магадгүй та өнөөдөр сургуульдаа үргэлжлүүлэн сурахаар шийдвэл ирээдүйд таны авах цалингийн хэмжээ нэмэгдэх болно. Мэлхийн ордонд Нар айлчилж буй энэ өдөр та ямар нэгэн зүйлийг тодорхой үр дүнд хүргэхээр зоригло, төлөвлөгөө гаргаж, түүнээ мөрдөх хэрэгтэй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Өнөөдөр та эрч хүчээр дүүрэн байх өдөр. Бүх од таны замыг заана. Мөрөөдөлөө дагах бодох сэтгэхээ бүү зогсоо. Харин үлдсэнд нь орчлон ертөнц анхаарал тавих болно. Замд байгаа хэн нэгнийг бүү дорд үз. Эрх чөлөөт байдал чинь дотно харилцаанд сөргөөр нөлөөлж хайртаасаа гомдол сонсох болно. Сонсох цаг гарга. Хэрвээ та хаана яваагаа тайлбарлавал шүүмжлэлээсээ илүү дэмжлэг хүлээж авах болно.
Нумын орд (11/22-12/21): Таатай өдөр. Хэдийгээр бүх зүйл таны итгэж байсан шиг болохгүй ч хүсэл мөрөөдөл, бодол санаа чинь идэвхтэй байх болно. Тийм учраас өнөөдөр шийдвэр гаргах болон төлөвлөгөөгөө гаргахад тохиромжтой өдөр байх болно. Хэрвээ та эдгээр зорилтуудаа үнэхээр хэрэгтэй гэж бодсон тохиолдолд зоригтой зорилгыг тавих хэрэгтэй. Төлөвлөгөөнүүдээ хөдөлгөөнд оруул.
Матрын орд (12/22-1/19): Таатай өдөр. Одоогийн орлогоо зарлагадаа тааруулах нь хэцүү болж эхэлнэ. Тиймээс та энэ байдлаас гарах арга замыг хайж, бага хүү төлж, зээл авч болох юм. Хэрвээ танд жижиг бүтэлгүй асуудал байгаа бол энэ бүхнийг энэ өдөр шийд. Зөн совин тань өндөр байна. Энэ нь танд урагш алхан шийдвэр гаргахад тусална. Дотно харилцаа тань тааламжтай. Та хамтдаа байж, цагийг сайхан өнгөрүүл.
Хумхын орд (1/20-2/18): Энэ өдөр цаг өнгөрөх тутам бүх зүйл сайжирч байна гэсэн сэтгэгдэл төрөх өдөр юм. Өөртөө итгэх итгэл бага боловч үүсч буй сэтгэл санааг тань сэргээнэ. Хүсэж байсан зүйл тань биөлэгдэж болзошгүй. Энэ нь тийм том зүйл бус ч таны энэ өдрийг баярын өнгөөр будах хангалттай өөрчлөлт байна. Хамтарсан төсөл амжилттай байж багийн ажил сайн үр дүн авч ирнэ.
Загасны орд (2/19-3/20): Бүтээлч байх өдөр. Удирдах албан тушаалтай эмэгтэйчүүдийн хувьд өнөөдөр бага зэрэг хэцүү өдөр байх төлөвтэй байна. Дурламтгай загаснуудад дахиад л дурлалын шинэ адал явдал тохиолдоно. Сайхан харагдаж, сэтгэлийг чинь татсан хүнд дурлахаасаа бүү эргэлз. Тээнэгэлзэх хэрэггүй. Залуу эцэг эхчүүд нялх үрсдээ илүү их анхаарал тавих хэрэгтэй.
Өнөөдрийн зурхай /2014.06.20/ | ||
Үзсэн: 1016 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.