Шууд Chart

Холбооны нөөцийн сан зээлийн хүүгээ өсгөснөөр хувьцааны үнэ унажээ

2022-05-06 14:48:10

АНУ-ын Холбооны нөөцийн сан зээлийн хүүг өсгөх шийдвэр зарласны дараа Уолл-Стрит бирж дээр хувьцааны ханш огцом унасан дүнтэй арилжаа хаагджээ.

Инфляцын эсрэг тэмцэх хүрээндээ Холбооны нөөцийн систем зээлийн хүүг хавьгүй өндрөөр тогтоож байгаа нь эдийн засгийг удаашруулж магадгүй гэдэг болгоомжлол зах зээлүүдэд байдгаас Уолл-Стрит бирж дээр гэхэд хувьцааны үнэ огцом унасан дүнтэй арилжаа хаагдлаа.

Стандарт энд Пурз 500 индекс 3.6 хувиар унаж, өмнөх өдөр нь үзүүлсэн өсөлтөөсөө доош орсон бол Доу Жонс 1063 пунктаар буюу 3.1 хувиар унажээ.

Технологийн компаниудын хувьцааны ханш хамгийн их уналт амссанаар Насдак 5 хувь доошилсон дүнтэй арилжаа хаагдсан байна.

Харин 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны өгөөж 3.04 хувь болж өсчээ. Ийм өсөлт нь 2009 оноос хойших хамгийн дээд түвшиндээ хүрсэн ипотекийн зээлийн хүүд нэмэлт дарамт үзүүлэх нь дамжиггүй гэж шинжээчид үзэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Холбооны нөөцийн сан зээлийн хүүгээ өсгөснөөр хувьцааны үнэ унажээ  
Үзсэн: 564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй