Шууд Chart

БНСУ ирэх даваа гарагаас амны хаалт зүүх журмыг цуцална

2022-04-29 15:34:44

БНСУ-ын Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 2-ны Даваа гарагаас эхлэн амны хаалт зүүх журмыг цуцална гэж мэдэгдэв.

Иргэд гадаа орчинд дасгал хөдөлгөөн хийх зэрэг тухайн нөхцөл байдалдаа уялдуулан амны хаалтаа сайн дураараа зүүх, “COVID-19”-ийн шинж тэмдэг илэрсэн болон халдвар тусах эрсдэл өндөр бүлэгт хамрагдах иргэд, мөн 50 ба түүнээс дээш хүн цугларсан олон нийтийн цуглаан, урлаг соёл, спортын бусад арга хэмжээнд амны хаалт зүүх шаардлага хэвээр байхаар шийдвэрлэсэн байна гэж БНСУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ. 


БНСУ ирэх даваа гарагаас амны хаалт зүүх журмыг цуцална   
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй