Шууд Chart

Украины Ерөнхий сайд АНУ-д айлчилжээ

2022-04-22 16:41:33

Энэ хүрээнд Украины Ерөнхий сайд АНУ-д хандаж, зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэхийг уриалжээ.

Украины Ерөнхий сайд Оростой хийж буй дайныг хурдан зогсоохын тулд илүү хүчирхэг, орчин үеийн зэвсэг хэрэгсэл шаардлагатай байгааг онцолж байна. Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жөү Байден, Украинд зэвсэг, техник хэрэгсэл, хүмүүнлэг болон эдийн засгийн салбарыг дэмжихэд зориулж, 1,3 тэрбум ам.долларын санхүүжилт үзүүлэхээр болсноо мэдэгдсэн. Үүнд, 800 сая ам.долларын өртөг бүхий зэвсгийн тусламж багтаж байна. Тухайлбал, их буу, 144 мянган сум, нисэгчгүй онгоц зэрэг хүнд төрлийн зэвсгүүд багтжээ.

Мөн Засгийн газрын цалин, тэтгэвэр болон бусад хөтөлбөрүүдэд зориулж, Киевт 500 сая ам.долларын эдийн засгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр АНУ-ын Украинд үзүүлж буй эдийн засгийн дэмжлэгийн хэмжээ 1 тэрбум ам.долларыг давжээ. Харин Украинд үзүүлж буй цэргийн тусламжийн хувьд өнгөрсөн 2 дугаар сараас хойш 3,4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь Украины цэргийн зардлын 40 гаруй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг АНУ дангаараа илгээсэн гэсэн үг юм.

АНУ-аас гадна, өрнөдийн улс орнууд ОХУ-ын арми Украины зүүн бүс нутаг Донбасст хяналтаа тогтоохоор өргөн цар хүрээтэй довтолж эхэлсэнтэй холбогдуулж Украины өөрийгөө хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх үүднээс зэвсгийн тусламжаа нэмэгдүүлж байна. Хамгийн сүүлд, Канад, Герман, Норвеги, Нидерланд зэрэг улс орон Украинд хүнд төрлийн зэвсгийн тусламж үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины Ерөнхий сайд АНУ-д айлчилжээ  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй