Шууд Chart

Хатан хаан II Элизабетийн төрсөн өдрөөр ёслолын буудлага үйлджээ

2022-04-22 14:29:58

Өчигдөр Их Британийн Хатан хаан II Элизабетийн 96 насны төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлэх ёслол болжээ.

Энэ хүрээнд Лондонгийн цамхагийн гадна цэргүүд их буугаар ёслолын буудлага хийсэн байна. Темза мөрөн дээгүүр ёслолын буудлага үйлдэхийг үзэхээр хүмүүс олноороо хуран цугласан байжээ.

Харин Хатан хаан зүүн Англид байдаг Сэндгринхэм харшид гэр бүлийн хүрээнд төрсөн өдрөө өнгөрүүлсэн байна. Одоогоос жилийн өмнө өөрийн эр нөхөр Филип хунтайжийг эцсийн замд нь үдсэнийхээ дараах анхны Зул сарын баяраа тэр бас эндхийн Вууд Фарм эдлэнд өнгөрүүлж байсан байна.

II Элизабет Хатан хааны энэ удаагийн төрсөн өдөр хаан ширээнд заларсных нь 70 жилийн ойн жил болж байгаа. Тиймээс ч түүний төрсөн өдөрт зориулсан баяр ёслолын арга хэмжээ ирэх зургаадугаар сард илүү өргөн дэлгэр болно.

Британийн хаад эртнээс нааш жинхэнэ төрсөн өдрөөсөө гадна албан ёсны төрсөн өдрийг ёслон тэмдэглэдэг заншлын дагуу энэ оны зургаадугаар сарын 2-5-ны хооронд дөрвөн өдрийн туршид II Элизабет Хатан хааны Хаан ширээнд заларсны Цагаан алтан ой буюу 70 жилийн ойн баяр ёслол болох юм.

1926 онд мэндэлсэн II Элизабет 25 настайдаа, өөрийн эцэг 6-р Георг хааныг залгамжлан хааны титэм залсан байдаг. 2015 онд тэрбээр Британийн хаан ширээнд хамгийн удаан заларсан Виктория Хатан хааны дээд амжилтыг эвдсэн юм.

2016 оны аравдугаар сарын 13-нд Тайландын хаан Пумипон Адульядетыг өөд болсны дараа II Элизабет эдүгээ дэлхий дээр хамгийн удаан төр барьж байгаа хаан болсон байдаг. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хатан хаан II Элизабетийн төрсөн өдрөөр ёслолын буудлага үйлджээ   
Үзсэн: 474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй