Иран энэ тухайгаа Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагт энэ сарын 13-ны өдөр мэдээлэл өгч, механизмуудыг тэр даруй ажиллагаанд оруулахаа мэдэгдсэнийг тайланд дурдсан байна. Гэхдээ завод үнэхээр ажиллаж эхэлсэн үгүй талаар нягталсан эсэхээ Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг тайландаа дурдаагүй байна. Тэндэх тоног төхөөрөмжүүдийг Караж хот дахь хаагдсан объектоос Натанз руу шилжүүлсэн болохыг тус агентлаг мэдээлжээ. Өнгөрөгч 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр гаргасан энэ агентлагийн тайланд Иран дахь баяжуулсан ураны нөөц 2,4 кг-аас 10 кг болж нэмэгдсэнийг дурдсан байсан юм. Мөн тухайн оны 6 дугаар сард Ираны Засгийн газар улс нь 108 кг ураныг 20 хүртэл хувь баяжуулсан талаар мэдээлж байжээ. Тус улс жилийн өмнөөс буюу 4 дүгээр сарын 11-ний өдөр Натанз хот дахь цөмийн байгууламжид нь халдсаны хариуд 60 хүртэл хувийн уран баяжуулалтаа эхэлсэн байна. Уг халдлагыг Израиль үйлдсэн гэж Тегеран үздэг. Мөн уран баяжуулалт нь энхийн зорилгоор Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн хяналтанд явагддаг гэж Ираны эрх баригчид удаа дараа нотлон мэдэгддэг. 2015 онд байгуулсан цөмийн хэлцлээр бол Иран улс атомыг 3,67 хувиас илүүгүй хувиар баяжуулах эрхтэй.
| Иранд уран баяжуулах центрифугийн эд анги бэлтгэх завод ашиглалтад оруулжээ | ||
| Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.