Шууд Chart

Шинэ Зеландын ерөнхий сайд Сингапур, Япон улсуудад айлчилна

2022-04-11 15:26:57

Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн энэ сарын сүүлээр Сингапур, Япон улсуудад айлчилна. Энэхүү айлчлалын үеэр Шинэ Зеландын худалдаа, экспортын хөгжлийн сайд Дэмиен О’Коннор болон бизнесийн салбарын 13 удирдагч түүнийг дагалдан явах юм.

Ерөнхий сайд Жасинда Ардерн Энэтхэг, Номхон далайн бүс дэхь эдийн засаг, аюулгүй байдлын хамгийн ойрын хоёр түнштэйгээ дахин уулзах зорилгоор энэ айлчлалыг хийж байгааг мэдэгдэлд дурджээ.

Тодруулбал, "Бид дэлхийн бусад улстай ямагт холбоотой байх ёстой, бизнесийн олон салбартаа дэмжлэг үзүүлэх, мөн улс төрийн түншүүдтэйгээ биечлэн уулзах болсондоо таатай байна" гэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ Зеландын ерөнхий сайд Сингапур, Япон улсуудад айлчилна  
Үзсэн: 634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй