Шууд Chart

Оросын нүүрсний импортод хориг тавих санал гаргажээ

2022-04-06 14:12:15

Эрчим хүчний хувьд хамааралтай Европын орнуудын эрх баригчид Оросын энэ салбарт хориг тогтоохдоо нэлээд хойрго хандаж байсан. Гэвч тэд энэ байр сууриа Бучад үйлдэгдсэн хэрэг явдалтай холбоотойгоор эргэн харж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен өчигдөр Оросын нүүрсний импортод хориг тавих санал гаргасан байна. Энэ түүхий эдийн бараа эргэлт жилдээ 4.3 тэрбум долларт хүрдэг байна. Үүнээс гадна Европын холбоо Оросын иргэд болон банкуудын эсрэг хориг хязгаарлалтаа улам нэмэгдүүлж, Оросын хөлөг онгоцуудыг Европын боомтуудад нэвтрүүлэхийг хориглоно гэж мэдэгджээ.

Энэ мэт нэлээн олон хориг тогтоохоор Европын холбооны зүгээс АНУ-ын холбоотнуудтай зөвшилцөж байгаа тухай "NHK"-гийн мэдээнд дурдсан байна.

Өрнөдийн гүрнүүд ийм замаар Оросын эдийн засгийг тусгаарлаж, хөрөнгө оруулалтын урсгалыг нь зогсоохыг эрмэлзэж байна гэж тоймчид дүгнэж байна.

АНУ-ын Сангийн яамны зүгээс, тухайлбал, Оросын иргэдийг өр зээлийн төлбөрөө доллараар хийх боломжийг нь хаасан байна. Энэ нь Москвагийн түшмэдийг нөөцөө шавхаж, дампуурах эрсдэлд хөтлөх болно гэж үзэж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оросын нүүрсний импортод хориг тавих санал гаргажээ   
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй