Шууд Chart

2025 он гэхэд Хятадын зах зээлээс гарч буй гар утасны хаягдлын хэмжээ 6 тэрбумд хүрнэ

2022-04-06 14:04:37

Дэлхийн ухаалаг гар утасны хамгийн том зах зээл Хятадад хаягдал гар утасны хэмжээ 2025 он гэхэд 6 тэрбумаас давна гэдэг тооцооллыг Хятадын төв телевиз "CCTV" дамжуулжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Бээжин хүчин чармайлтаа нэмэгдүүлж буй энэ үед улам эрчээ авч байгаа хуучин гар утас, цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлд энэ том дэмжлэг болох учиртай гэж судлаачид үзэж байна.

Хятад дахь гар утас хэрэглэгчийн тоо сүүлийн жилүүдэд өсч, өнгөрөгч оны эцсийн дүнгээр 1.8 тэрбум нэгжид хүрээд байсныг Хятадын технологийн дэвшилтэт электрон төхөөрөмжийн холбооноос иш татан уламжилжээ.

Хэрэглээнээс бүрэн гарсан утаснууд ч бас энэ тоонд багтаж буй юм байна. Шинэ загварын ухаалаг төхөөрөмж хэрэглэх Хятадын хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэхийн хэрээр хуучин гар утасны тоо ихэсч байна.

Экологийн "Гринпис" байгууллагын Зүүн Азийн салбараас хийсэн судалгаагаар Хятадад ашиглалтаас гарсан ухаалаг гар утасны 2 хүрэхгүй хувь нь зохих ёсны дахин боловсруулалтад ордог бол үлдсэн хувийг нь буруу устгалд оруулдаг, эсвэл гэр, орон байранд орхидог байна.

Хуучин гар утаснаас алт, мөнгө, зэс, цагаан алт, палладий, мөн хэд хэдэн газрын ховор элемент зэрэг чамгүй олон материалыг дахин ашиглах боломжтой байдаг тул тэдгээрийг ашигладаг компаниудад зохих хөшүүрэг болох байна.

НҮБ-ын сургалт судалгааны “Глобал и-вэйст монитор 2020” судалгааны тайлангаас үзвэл, цахилгаан хэрэгслийн хог хаягдал цуглуулах, дахин боловсруулах үйл явц 2019 онд Ази тивийн хэмжээнд ердөө 11.7 хувьтай байжээ. Харин Европ тив бараг 42.5 хувьтайгаар толгой цохиж байсан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2025 он гэхэд Хятадын зах зээлээс гарч буй гар утасны хаягдлын хэмжээ 6 тэрбумд хүрнэ   
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй