Унгарын сонгуулийн ерөнхий хорооны мэдээлж байгаагаар, саналын хуудасны 98 хувийг тоолсны дараах байдлаар одоогийн ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлдэг Фидес нам 53 хувийн санал авчээ.
Ингэснээр, эрх баригч нам 2010 оноос хойш 4 удаа парламентын сонгуульд олонх болж байна. Тодруулбал, парламентын 135 суудлыг Фидес нам, сөрөг хүчний эвсэл 56 суудал авахаар байна.
Украинтай хил залгаа оршдог Унгар улсын хувьд, өнөөдрийн байдлаар Украины хагас сая гаруй дүрвэгчдийг хүлээж авсан. Харин, Украинд зэвсэг нийлүүлэхийг татгалзсан байр суурь нь нэг талдаа Унгар улс, аливаа дайн мөргөлдөөнөөс зайлсхийж байгаа гэдэг байр суурийг Европт төдийгүй дэлхий нийтэд харуулж байгаа ч нөгөө талдаа Кремльтэй харилцаагаа муутгахгүй гэсэн зорилготой болов уу гэж улс орнууд таамаглаж байна.
Мөн Унгар улс ОХУ-ын эрчим хүчнээс ихээхэн хамааралтай тул хөрш улсад болж буй үйл явдлыг буруушаахаас зайлсхийж байгаа нь Европын холбооны Оросын эсрэг нэгдмэл хүчин чармайлтыг хүндрүүлж байна гэж шинжээчид харж байна.
| Унгарын эрх баригч нам парламентын сонгуульд дахин ялалт байгуулав | ||
| Үзсэн: 647 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.