Шууд Chart

ОХУ Украины энхийн хэлэлцээ цахимаар үргэлжилнэ

2022-04-05 12:23:25

Энхийн гэрээний төсөл бэлэн болсон нөхцөлд дээд хэмжээний уулзалтыг товлоно...

Орос, Украины засгийн газар хооронд хийж буй энхийн хэлэлцээ цахимаар үргэлжлэх тухай Оросын талын хэлэлцээний ахлагч Мединский мэдэгдлээ. Үүний зэрэгцээ энхийн гэрээний төслийг хоёр улсын төрийн тэргүүн нар хэлэлцэх хүртэл хэмжээнд бэлэн болоогүй байгааг сануулсан байна.

Тодруулбал, Украины талаас "хэлэлцээний төлөөлөгч гэрээний төсөл бэлэн болсон, Москва Киевийн хооронд дээд хэмжээнд энхийн гэрээний асуудлаар хэлэлцэхэд бэлэн болсон" гэж байр сууриа илэрхийлсний хариуд дээрх мэдэгдлийг хийсэн гэж Тасс мэдээлжлээ.

Үүний зэрэгцээ, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Орос Украины хооронд байгуулах энхийн гэрээний төсөл бэлэн болсон нөхцөлд 2 улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг товлох боломжтой, зарчмын хувьд Ерөнхийлөгч Путин Украины төрийн тэргүүнтэй уулзахад татгалзах зүйл байхгүй гэж мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл, баримт бичигт тулгуурлаж уулзалтыг зохион байгуулахад онолын хувьд боломжтой гэж Москва үзэж байна. Оросын төлөөлөгчдийн тэргүүн Мединский, "гэрээний төслийг боловсруулах ажлын хэсгийн уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд шинжээчид болон төлөөлөгчдийн хооронд цахимаар болсон, одоо 2 талын төлөөлөгчид саналаа нэгтгэх зорилгоор, хэлэлцээг цахимаар үргэлжлүүлнэ" гэсэн талаар Туркийн “Анадолу” агентлаг уламжилж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Украины энхийн хэлэлцээ цахимаар үргэлжилнэ  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй