Шууд Chart

ТАСС: Украин аюулгүй байдлын баталгаа гаргуулах төслөө зарим улсад илгээжээ

2022-04-03 12:35:30

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский аюулгүй байдлын баталгаа авах тухай төслөө зарим улс орнуудтай солилцсон тухай мэдэгдсэн гэж ТАСС мэдээллээ. Мөн Украины ерөнхийлөгч АНУ, Британи, Герман, Франц, Турк улсуудын адил Украинд аюулгүй байдлын баталгаа өгөхөд нэгдэх орнуудыг таатайгаар хүлээн авна гэсэн байр суурьтай байгааг дурджээ.

Тодруулбал, Украины ерөнхийлөгч “Фокс Ньюс-д” ярилцлага өгөхдөө “Бидэнд тэргүүлэгч улс орнуудын аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй гэдгийг онцлоод, зөвхөн аюулгүй байдлын батлан даагч болоход бэлэн гэдгээ илэрхийлсэн, батлан даагч болох тухай төслөө солилцсон улс орнуудыг тодотгож нэрлэсэн” гэсэн тайлбар өгчээ. Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх саналаа илэрхийлсэн улсуудын дунд Израиль, Ирланд улсууд мөн байгаа аж.

Украины төрийн тэргүүн Хятад улсаас аюулгүй байдлын баталгаа гаргуулах сонирхолтой байна. Украин, Оросын энхийн хэлэлцээнд оролцож байгаа Киевийн төлөөлөгчдийн нэг Александр Чалый “Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай дүйцэхүйц аюулгүй байдлын баталгаа олгосон нөхцөлд төвийг сахисан, цөмийн зэвсэггүй статустай болохыг зөвшөөрсөн гэдгээ мэдэгдсэн юм.

Киевийн хувьд аюулгүй байдлын баталгааг гаргуулах хүсэлтэй улс орнуудын тоонд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн болон Герман, Израиль, Итали, Канад, Польш, Турк зэрэг улсууд багтаж магадгүй байна.

Харин Москвагийн хувьд Орос, Украинаас гадна Европын бүх улсад аюулгүй байдлын баталгаа өгөхийг уриалж байгааг Гадаад харилцааны сайд Сергей Лавров баасан гарагт мэдэгдсэн.

Сануулахад, Орос, Украин өнгөрсөн мягмар гарагт Туркийн Истанбулд хэлэлцээ хийсэн. Үүний дараа Украины талаас энхийн гэрээнд тусгагдах саналуудаа бичгээр Оросын талд илгээсэн байна. Орос уг саналыг хүлээж авсан, судлаад эргээд өөрийн хариу саналыг илэрхийлнэ гэж хэлэлцээний төлөөлөгч Владимир Мединский мэдэгджээ.

Мөн түүний мэдээлснээр Москва Киев рүү ерөнхийлөгч Путин болон Украины ерөнхийлөгч Зеленский нарын хооронд төлөвлөсөн хугацаанаас урьтаж уулзалт зохион байгуулах эсвэл хоёр орны гадаад харилцааны сайд нар энхийн гэрээнд гарын үсэг зурах үеэр уулзалт хийх гэсэн хоёр хувилбарыг санал болгож байгаа аж.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ТАСС: Украин аюулгүй байдлын баталгаа гаргуулах төслөө зарим улсад илгээжээ   
Үзсэн: 504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй