Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн Засгийн газрын есөн сайд уржигдар нэгэн зэрэг огцорчээ. Парламентад дахин сонгогдож, улмаар Засгийн газарт орж ажиллах үүднээс ийм алхам хийсэн байна. Тэдний энэ үйлдлийг Ерөнхийлөгчөөр улиран сонгогдох эрмэлзлээ зарлаад буй Ерөнхийлөгч Болсонаруд дэмжлэг үзүүлэх зорилготой гэж ажиглагчид дүгнэж байна.
Ерөнхийлөгч Болсонару өөрийг нь 2019 онд засгийн эрхэнд гарсан цагаас хамтран ажилласан кабинетийнхаа сайд нарыг өндрөөр үнэлжээ. “Манай Засгийн газрын сайд нарын гуравны нэг нь ажлаа өгөхдөө нүүр бардам байна. Тэд сонгуульд нэр дэвшин өрсөлдөж таарна. Үгүй бол, тэд огцрохгүй байсан” гэж Болсонару мэдэгдсэн байна.
Ирэх аравдугаар сарын бүх нийтийн сонгуулийн дараа явагдах хоёр дахь шатанд, хэт барууны үзэлт Болсонару, зүүн үзэлт экс Ерөнхийлөгч Лула да Сильвагаас чамгүй хувиар ард хоцорч магадгүй дүр зураг олон нийтийн санал асуулгуудад зонхилж байгаа юм. Сонгуулийн кампанит ажил наймдугаар сард албан ёсоор эхлэх хүртэл, Бразилийн сонгуулийн тухай хуулийн дагуу, нэр дэвшихээр горилогчид иргэдээс саналыг нь шууд тандах хориотой байдаг боловч, сонгуулийн цуглаантай төстэй арга хэмжээ явуулж болдог юм байна.
| Сонгуулийн кампанит ажлын бэлтгэлээ базаах зорилгоор Бразилийн есөн сайд огцров | ||
| Үзсэн: 461 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.