Шууд Chart

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Алжирыг ОХУ-ын талаарх бодлогоо эргэн харахыг уриалжээ

2022-04-01 11:37:49

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ойрх Дорнод, Хойд Африкийн гурван орноор ажлын айлчлал хийлээ. Тэрбээр Алжирт айлчлахдаа тус улсыг ОХУ-ын талаарх бодлогоо эргэн харж, хөрш Марокко улстай харилцаагаа сайжруулахыг уриалсан байна.

Энтони Блинкен Алжирын эрх баригчидтай уулзах үедээ Хойд Африк болон Ойрх Дорнодын орнууд Оросын цэрэг дайны ажиллагааны үр дагаврыг амсаж ирсэн, тухайлбал Сири, Ливид хийсэн цэргийн интервенц, Украинд явуулж байгаа одоогийн дайнаас улбаатай эрчим хүч, хоол хүнсний хямрал ч сөргөөр нөлөөлнө гэдгийг онцолжээ.

Алжир нь 1962 онд Францаас тусгаар тогтносноос хойш Оростой ойр харилцаж ирсэн бөгөөд Оросын зэвсгийн хамгийн гол худалдан авагчдын нэг юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Алжирыг ОХУ-ын талаарх бодлогоо эргэн харахыг уриалжээ   
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй