Шууд Chart

Беларусь улс цэргийн сургуулилалт хийжээ

2022-04-01 10:34:22

Беларусь улс 2 хоногийн хугацаатай цэргийн сургуулилалт хийсэн тухай  батлан хамгаалах яам нь мэдэгдлээ. Энэ нь хөрш зэргэлдээ Украин дахь цэрэг дайны ажиллагаанд Беларусь татагдан орох вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж байна гэж NHK агентлаг онцолжээ.

Батлан хамгаалах яам нь уг сургуулилалтыг эртнээс төлөвлөсөн байсан гэж мэдэгджээ. Беларусь нь ОХУ-ын ойрын холбоотон. Тус улс ОХУ өнгөрсөн сард Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлэхэд Беларусийн газар нутгаас цэрэг оруулсан.

Москва Украинд цэрэг оруулахын өмнө “хамтарсан цэргийн сургуулилалт” хийж байна гэсэн нэрийн дор Беларусь руу 30 мянган цэрэг илгээж байсан. АНУ тэдгээр цэрэг Оросын Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлсэн эхний өдөр Украин руу орсон гэж үзэж байгаа юм.

Пентагоны шинжээчид "Беларусийн зэвсэгт хүчин хилийн бүс рүү ойртоогүй байна, Украин дахь цэрэг дайны ажиллагаа руу орох шинж тэмдэг илрээгүй байна" гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Беларусь улс цэргийн сургуулилалт хийжээ  
Үзсэн: 714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй