БНСУ хатуу түлшээр ажилладаг пуужинг амжилттай туршсан байна. Туршилт амжилттай болсон нь Умард Солонгосын пуужингийн хөгжүүлэлт урагшилж байгаа ийм үед Өмнөд Солонгосын сансар судлалын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд том түлхэц өгнө гэж Өрнөдийн хэвлэлд онцолж байна.
Тодруулбал, Умард Солонгос тив алгасагч баллистик пуужин туршсанаас хойш 6хоногийн дараа Сөүл шинэ төрлийн пуужин туршжээ. Өмнөд Солонгосын дотооддоо үйлдвэрлэсэн хатуу түлшээр ажилладаг пуужингийн туршилтыг төрийн харьяаны туршилтын баазаас явуулж, уг туршилт явуулах ажиллагаанд батлан хамгаалахын сайд болон бусад албаныхан байлцжээ.
Хатуу түлшээр ажилладаг пуужин нь шингэн түлшний пуужинг бодвол хөгжүүлэх, угсрахад илүү хялбар бөгөөд бага зардалтай бөгөөд ийм төрлийн пуужин туршилтад бэлтгэх үйл явц нь харьцангуй богино байдаг аж.
Өмнөд Солонгос улс ойрын үед хатуу түлшний пуужингаараа задгай сансар руу тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа юм. Өмнөд Солонгос нь одоогоор өөрийн цэргийн тагнуулын хиймэл дагуулгүй бөгөөд Умард Солонгосын стратегийн объектуудыг хянахын тулд АНУ-ын тагнуулын хиймэл дагуулуудад ханддаг байна.
| БНСУ хатуу түлшээр ажилладаг пуужин амжилттай туршив | ||
| Үзсэн: 790 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.