Шууд Chart

Эммануэль Макрон: Хийн нийлүүлэлттэй холбоотой төлбөрийг рублиэр хийх боломжгүй...

2022-03-30 15:20:07

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Оросын хийн нийлүүлэлттэй холбоотой гэрээ хэлцлийн төлбөрийг рублиэр хийх боломжгүй гэж мэдэгджээ.

Францын ерөнхийлөгч өчигдөр Оросын төрийн тэргүүн Владимир Путинтай утсаар ярих үедээ энэ тухай мэдэгдсэнийг Елисейн ордноос уламжилсан байна. Хоёр улсын ерөнхийлөгч нар хийн нийлүүлэлтийн төлбөрийг рубльд шилжүүлэх асуудлыг хөндөн ярилцсан талаар Кремль өмнө нь мэдээлсэн юм.

Нөхөрсөг бус харилцаатай орнуудын жагсаалтад багтсан орнуудад хий нийлүүлсний төлбөрийг 3 дугаар сарын 31-нд багтаан рублиэр авдаг болгох зохицуулалт хийхийг өмнө нь Ерөнхийлөгч Путин Засгийн газар, Төв банк болон “Газпром” компанид үүрэг болгосон юм.

Гэхдээ Орос улс өмнө байгуулсан гэрээ хэлцэлд заагдсан хийн үнэ болон нийлүүлэлтийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүй гэдэг байр суурь илэрхийлсэн.

Төлбөр төлөх валютыг өөрчлөх энэ асуудалд ОХУ-аас хий худалдан авагч талууд сөрөг байр суурьтай байгаа. Тухайлбал, "Их 7"-гийн бүлгийн орнууд оросын эрх баригчдын тавьж буй энэ шаардлагыг хүлээж авахаас татгалзаж байгааг Германы эдийн засгийн сайд Роберт Хабек даваа гарагт мэдэгдсэн юм.

Дараахан нь Европын комиссоос мөн ижил байр суурь илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эммануэль Макрон: Хийн нийлүүлэлттэй холбоотой төлбөрийг рублиэр хийх боломжгүй...  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй