Шууд Chart

Ираны цөмийн гэрээг сэргээх хэлэлцээ үр дүнд хүрэхэд ойрхон байна

2022-03-29 14:34:05

Ираны гадаад харилцааны сайд Хоссейн Амир Абдоллахиан 2015 оны цөмийн гэрээг сэргээх тухай яриа хэлэлцээ эцсийн тохиролцоонд хүрэхэд ойрхон байгааг мэдэгджээ.

Тодруулбал, Америкийн хоригийн жагсаалтаас Ираны иргэд, аж ахуй нэгжийг гаргах, Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах гэсэн 2 үндсэн чухал асуудал дээр талууд тохиролцохоор хэлэлцээний шийдвэрлэх үе шатанд ирсэн байна.

Үүний өмнөх мэдээллүүдэд Ираны хувьсгалт гвардийг Америкийн гадаадын террорист байгууллагуудын жагсаалтаас хасах тухай асуудал хамгийн төвөгтэй сэдэв болж байгааг дурдаж байсан. Энэ үеэр Европын гадаад харилцаа хариуцсан өндөр албан тушаалтан хэлэлцээг мухардмал байдлаас гаргахад Вашингтон, Тегеранд туслах үүднээс Иранд бямба гарагт очсон байна.

Мөн өдөр Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеф Боррел Дохагийн олон улсын бага хурлын үеэр хэлэлцээ 95 хувьтай байгаа ч сүүлийн 5 хувь нь маш чухал гэж мэдэгджээ.

Трампын засаглалын үед АНУ, Ираны цөмийн гэрээнээс 2018 онд гарч, Тегеранд эдийн засгийн хоригийг сэргээн тогтоосон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны цөмийн гэрээг сэргээх хэлэлцээ үр дүнд хүрэхэд ойрхон байна  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй