Шууд Chart

БНХАУ: Шанхай хотын нийт иргэдээс PCR шинжилгээ авч байна

2022-03-29 13:50:51

БНХАУ-ын Шанхай хотын эрх баригчид иргэдийнхээ хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, PCR шинжилгээнд хамруулж байна.

Шинжилгээг ирэх 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл авах бөгөөд энэ хугацаанд метро болон нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоож, албан байгууллагуудад ажилтнаа гэрээсээ ажиллах бололцоо олгох шаардлага тавьж байгаа аж. Сүүлийн өдрүүдэд Хятад улсад "Ковид-19" цар тахлын халдварын тархалт эргээд нэмэгдсэн. Шанхай хотод гэхэд л бямба гарагийн байдлаар өдөрт халдварын 2600 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Энэ нь тухайн өдөр улс даяар бүртгэгдсэн халдварын 5550 шинэ тохиолдлын бараг 50 хувийг эзэлж байна.  Гэхдээ халдварт тохиолдлын дийлэнх хувь нь шинж тэмдэггүй байгаа юм. 24 сая хүн амтай Шанхай хотод цар тахлын халдварын тархалтыг хязгаарлахын тулд хэд хэдэн орон сууцны хорооллыг хаах арга хэмжээ авчээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ: Шанхай хотын нийт иргэдээс PCR шинжилгээ авч байна   
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй