Украинаас салан тусгаарласан Бүгд найрамдах Луганск ард улсын ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх асуудлаар ойрын үед бүх нийтийн санал хураалт явуулах төлөвлөгөөтэй байгаагаа ням гарагт мэдэгджээ. Гэвч Луганскийн эрх баригчийн мэдэгдлийг Украины засгийн газар эрс няцаасан байна.
Тодруулбал, Украины засгийн газар “Украины эзлэгдсэн газар нутагт хийсэн хуурамч санал асуулга хүчин төгөлдөр бус байх болно. Украины олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаарыг хүчээр өөрчлөхийг дэлхийн ямар ч улс хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэв.
Мөн Оросын нэгэн хууль тогтоогч "Одоо бүх нийтийн санал асуулга явуулахад тохиромжтой цаг биш" гэж мэдэгдсэн байна. ОХУ 2014 онд Крымийн хойгийг өөртөө нэгтгэхдээ иргэдийнх нь дунд бүх нийтийн санал асуулга явуулж байсан.
Үүнээс хойш Донецк, Луганск мужууд Киевийн захиргаанаас салан тусгаарлах хөдөлгөөн эхлүүлж байсан юм.
| УКРАИН: Луганск мужид бүх нийтийн санал асуулга явуулах тухай мэдэгдлийг эрс няцаав | ||
| Үзсэн: 722 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.